Эрдэнэт-Хялганатын чиглэлийн авто зам ирэх 11 сард бүрэн дуусна

Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санаачлан, хөрөнгө оруулж буй Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлийн авто замын бүтээн байгуулалт 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт  64 км авто зам тавих гурван багц бүхий уг төслийн Эрдэнэт хотын тойрог уулзвараас Хангалын гүүр хүртэлх 30 км замыг “Замын битум” компани,  Хялганат тосгоны гүүр хүртэлх 23.6 км авто замын ажлыг “Хурдны зам” компани тус тус гүйцэтгэж байгаа бол Сэлэнгэ амралтын бааз чиглэлд тавих технологийн 10.4 км авто замыг  “Жавхлан харгуй” компани хариуцжээ. Эдгээр компаниудын гүйцэтгэл, техник технологийн бэлэн байдал зэрэгт ”RCS” зөвлөх компани зөвлөх үйлчилгээ, хяналт үзүүлж байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар, “Замын битум” компанийн 30 км замын гүйцэтгэл 85 хувьтай байна. Одоо асфальт хучилтын ажил хийгдэж байгаа бөгөөд  ажил гүйцэтгэх гэрээний хугацаа болох 10 сарын 30-нд багтааж, дуусгахаар төлөвлөжээ. Энэ чиглэлийн замд нийт 4 гүүр баригдана. Одоогоор  гурван гүүр  бүрэн дуусаж, үлдсэн гүүрийн ажил 80 хувьтай  үргэлжилж байна.  “Хурдны зам” компанийн тавьж байгаа 23.6 км замын 5 км орчимд хучилт дутуу үлдсэн бол  Сэлэнгэ амралтын баазын чиглэлийн 10 км замын асфальт хучилт удахгүй эхлэх юм.  Учир нь “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслангийн сүүлийн ээлж дууссаны дараа замын ажлаа үргэлжлүүлэхээр хүлээжээ. Нөгөө талаас энэ жил бороо хур харьцангүй их байсан нь замын ажил удаашрах шалтгаан болсон байна. Гэсэн хэдий ч гэрээний хугацаанд багтааж, авто замаа ирэх 11 сард бүрэн дуусган ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлийн авто замын төслийн гүйцэтгэл, чанар стандартад Эрдэнэт үйлдвэрийн Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс хяналт тавьж, газар дээр нь ажиллаж байгаа юм. Олон улсын стандартын  шаардлага хангасан зам хүлээж авахын тулд лабораторийн туршилт, геодезийн хэмжилтийг өдөр тутам гүйцэтгэл бүрт хийж байгааг Хяналтын инженер Д.Отгонбаатар онцлов. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр  захиалагчийн хувьд гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг саадгүй олгож, харилцан хамтран ажиллаж байгаа гэв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %