Эрдэнэт үйлдвэрийн 2022-2023 онд хэрэгжүүлж буй “Хамтын гэрээ”-ний биелэлтийг маргааш дүгнэнэ

Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, тус үйлдвэрийн дэргэдэх ҮЭ-ийн холбооны хооронд  үйлдвэрийн газрын хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудлыг зохицуулах, оролцогч талуудын үүргийг тодорхойлон эрх ашгийг хамгаалж, баталгаажуулах зорилго бүхий  “Хамтын гэрээ”-г хоёр жил тутамд шинэчлэн байгуулж, хэрэгжүүлдэг. 2022-2023 онд хэрэгжүүлж буй “Хамтын гэрээ”-ний хүчин төгөлдөр хугацаа гэрээнд заасны дагуу энэ онд дуусгавар болох бөгөөд  хэрэгжүүлэгч талууд оны эцэст гэрээний биелэлтийг дүгнэж, шинэ гэрээнд гарын үзэг зурж баталгаажуулдаг журамтай.

 
Харин энэ жилийн тухайд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны бизнес төлөвлөгөөг батлахтай холбоотойгоор түүнд тодорхой саналууд тусгах шаардлагатай байгаа тул “Хамтын гэрээ”-ний биелэлтийг тогтсон хугацаанаас 3 сарын өмнө дүгнэж, хэлэлцэхээр болсон байна.  Иймээс Эрдэнэт үйлдвэрийн захиргаа болон ҮЭ-ийн холбооны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн маргааш буюу 8 сарын 25-нд хуралдаж, 2022-2023 онд хэрэгжүүлсэн “Хамтын гэрээ”-ний биелэлтийг дүгнэж, 2024-2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө,  шинэ гэрээний төслийг хэлэлцэх юм.

 
 “Хамтын гэрээ”-ний хэлэлцээр, төлөвлөгөөг боловсруулах ажлын явцын талаар Нийгмийн харилцааны газрын Хамтын ажиллагаа төслийн албаны дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад “Өмнөх жилүүдэд хэрэгжүүлж ирсэн “Хамтын гэрээ”-ний зарим зүйл заалт дээр үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн холбооны хооронд саналын зөрүүтэй, зөвшилд хүрэхгүй асуудлууд багагүй гарч, гэрээний хэлэлцээр сунжрах, уртсах зэрэг хүндрэлүүд байсан. Харин 2019 онд Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор Хамтын гэрээний хэлэлцээр, зөвшилцөл шуурхай, шийдэлд хүрэх зэрэг эерэг дэвшлүүд гарсан. Энэ удаа ч бид хоёр талын зөвшилцөл ойлголцлыг чухалчилж, богино хугацаанд шинэ гэрээний төслөө боловсруулахыг зорьж байна” гэсэн юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %