Үйлдвэрлэлийн технологит ухаалаг систем нэвтрүүлж байна

АНУ-ын “ФЛСмидт Монголиа” компанийн автоматжуулалтын мэргэжилтнүүд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн  Хам баяжуулалтын 5-р секцэд нэвтрүүлж буй ухаалаг системийн тохируулга дээр ажиллаж байна. Тэд үйлдвэрлэлд ухаалаг систем нэвтрүүлэх чиглэлээр мэргэшсэн, туршлагатай инженерүүд бөгөөд уг системд тохируулга хийх зөвлөмж, зааварчилгаа болон ажилтнуудад анхан шатны сургалт өгч байгаа аж. Харин  системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтыг Баяжуулах үйлдвэр, Холбоо мэдээлэл технологи автоматжуулалтын цех хамтран гүйцэтгэж, Мэдээлэл технологийн хэлтэс хяналт тавин ажиллаж байна.

Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологит хоёр төрлийн ухаалаг эксперт систем нэвтрүүлж байгаа юм.  Тус цехийн  Өөрөө нунтаглах хэсгийн 5,7 дугаар тээрэмд Load IQ төхөөрөмж байрлуулан нэвтрүүлж байгаа ухаалаг систем нь тээрмийн тогтмол эргэлтийг удирдах боломжгүйгээс тээрэм хэт ачаалж хахах, үүнээс шалтгаалсан технологийн материалын элэгдэл гэмтэл зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлэх давуу талтай. Өөрөөр хэлбэл, тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тээрмийн эргэлтийн хурдыг тохируулж удирдах, хүдэр их хэмжээгээр орж хахах нөхцөлийг урьдчилан тооцоолж мэдэх, технологийн материал болон эрчим хүчний  хэмнэлт гаргах автоматжсан удирдлага бүхий ухаалаг систем юм.

 
Энэхүү ухаалаг системийг нэвтрүүлснээр хүдрийн бүхэллэг шинж чанарыг хэмжиж, нунтаглалтыг сайжруулна. Ингэснээр зэсийн баяжмалын чанарын үзүүлэлт дээшилж, металл авалт өсөх боломжтой гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна. Мөн Өөрөө нунтаглах хэсгийн Хам баяжуулалтын 5-р секцийн флот машин дээр “имиж анализатор” буюу хөөсний шинж чанар, шилжих хурд, чиглэлийг тодорхойлох ухаалаг тоног төхөөрөмжийг суурилуулж байна. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар операторын хамааралгүй урвалжийн технологийн материалын зарцуулалт, даалгавар өгөх, хяналт тавих зэрэг үйлдлийг автоматаар удирдах аж.

 
Load IQ төхөөрөмжийг АНУ-ын “Кеннекотт Юта Коппер” зэсийн үйлдвэрийн нунтаглах процессод 2021 онд ашиглаж туршилт хийж байв. Энэ туршилтын үр дүнд хүдэр боловсруулалт нь 6.4 хувиар нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний зарцуулалт 2.5 хувь, тээрмийн эрчим 18 хувиар тус тус буурч, нунтаглалт сайжирсан үзүүлэлт гарч байжээ. “Эдгээр системийг нэвтрүүлснээр Эрдэнэт үйлдвэр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй ухаалаг үйлдвэрлэлийг хөгжүүлэх эхний алхмыг хийж байна. Нөгөө талаар, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх давуу талтай” гэж  Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гансүх онцоллоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %