Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Хаягдлын аж ахуйд зуны хаялтын 16-р далан барих ажил эхэллээ


Баяжуулах үйлдвэрийн тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд  Хаягдлын аж ахуйн хэсэгт зуны хаялтын  16-р далан барих ажил эхэллээ. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын энэ сарын 17-ны өдрийн А-534 тоот тушаалаар төв болон түр ажлын хэсгүүд,  ажиллах хүн хүч, техникийн хуваарилалт батлагдан зуны хаялтын 16 дугаар далан барих, элс түрэх ажил өнөөдрөөс эхэлж байгааг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон шуурхайн зөвлөгөөнд мэдээлэв. Зуны хаялтын далан барих ажлын хүнд техник, сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг Авто тээврийн цех, Геологи хайгуулын экспедици, тэсэлгээ, уулын цулын хангалтыг Ил уурхай, Геологи маркшейдерийн хэлтэс хариуцаж, Баяжуулах үйлдвэр түр ажлын хэсгүүдийг удирдлага, хөдөлмөр зохион байгуулалтаар хангаж ажиллана. 
Ерөнхий инженер Т.Батмөнх, далан барих ажлын явц, мэдээллийг өдөр тутамд танилцуулж ажиллах чиглэлийг Баяжуулах үйлдвэрийн удирдлагад өглөө. Мөн Үйлдвэрлэлийн хэлтэс, Техникийн хэлтэс болон бусад холбогдох мэргэжилтнүүд далан барих ажилтай газар дээр нь танилцаж, санал солилцож ажиллахыг үүрэг болгов.  Зуны хаялтын 16 дугаар даланг иж бүрэн барьж байгуулах буюу шороон далан барих, булинга дамжуулах, хуваарилах шугамыг буулгах, угсрах энэхүү том бүтээн байгуулалт нь маш  хариуцлагатай, чухал ажил учраас “Онцгой даалгавар-т тооцогдож байна.


 

“Сонор, сэрэмж” аянаар шөнийн ээлжийн ажилчдын санал хүсэлтийг авч, шийдвэрлэн ажиллаж байна


ХАБЭА-н хэлтсээс зохион байгуулж буй “Сонор, сэрэмж” аян үргэлжилж, шөнийн  ээлжийн хяналт шалгалт үеэр  ажилчдын зүгээс халуун хоолны чанарын талаар олон санал ирүүлж байгааг хэлтсийн дарга Д.Мөнхболд онцлов. Мөн ажилчдын хувийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцасны хангалт, байнгын суугаа ажилтай ажилтнуудад ажлын байранд түр амрах, дасгал хөдөлгөөн хийх нөхцөл бололцоог хангах, шөнийн ээлжинд гарах ажилтнуудыг ээлжинд гарах өдөр нь хурал цуглаан, сургалт зэрэгт хамруулахгүй байх зэрэг санал хүсэлт, гомдол гаргаж байгааг хүлээн авч нэгтгэн, албан шаардлагыг бүтцийн нэгжүүдэд хүргүүлэн ажиллаж байна. 
Мөн шөнийн ээлжийн ажилчдаас ажлын байрны ХЭМАБ-н нөхцөл байдлын талаар санал асуулга,  ярилцлага хийхийн зэрэгцээ ажилтнуудыг нойрмоглох, зүүрмэглэх эрсдэлээс сэргийлэх зорилгоор цаашид авч хэрэгжүүлэх санал, санаачлагуудыг авч, холбогдох бүтцийн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах ажлыг төлөвлөн ажиллах юм байна. “Сонор, сэрэмж” хөдөлмөрийн аюулгүй байдлын аян 1 сарын турш шөнийн ээлжид гарч байгаа ажилчдын бие сэтгэлээ ажилдаа бэлдэн ирж байгаа байдал, нойрмоглох, зүүрмэглэх үеийн нөхцөл байдлыг тодорхойлох, судалгаа шинжилгээ хийх, залруулах, сайжруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх зорилготой юм.

 

Дулааны цахилгаан станцын “Их зогсолт” ирэх сарын 2,3-ны өдрүүдэд болно


Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц энэ жилийн  төлөвлөгөөт “Их зогсолт”-ыг ирэх 9 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд хийхээр төлөвлөн бэлтгэл хангаж байна. 
Энэ удаагийн “Их зогсолт”-оор  эрчим хүчний болон технологийн тоног төхөөрөмжийн урсгал засвар, цэвэрлэгээ үйлчилгээний 129 ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж, хоёр өдрийн турш уртасгасан цагаар нийт 100 гаруй ажилтан албан хаагч ажиллахаар урьдчилсан бэлтгэл хангаад байгааг Ерөнхий инженер Д.Дарханбаяр танилцуулав. Бэлтгэл ажлын хүрээнд  нийт 42 төрлийн сэлбэг материал захиалснаас өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй худалдан авалт хийгдээд байна. 
“Их зогсолт”-оор жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй ажиллах горимтой  уур, усны болон дулааны сүлжээний шугам хоолой түүний хаалт арматурууд, мөн цахилгаан тоног төхөөрөмжүүдэд голлох засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх юм. Мөн Цахилгааны цехийн засварын  бригадууд ДЦС-ын 110 кВ-ын Зэст дэд станцын цахилгаан тоног төхөөрөмжүүдэд урсгал засвар үйлчилгээ хийх бол Чанар хяналтын хэлтсийн Хэмжил зүйн товчооны хэсэг станцын нарийн хэмжүүрийн тоног төхөөрөмжүүдийг шалгаж баталгаажуулах ажлыг гүйцэтгэх ажээ. Ингэснээр 2023-2024 оны өвлийн их ачааллыг найдвартай давах нөхцөл бололцоо бүрдэнэ.

 

Соёл урлагийн цогцолборын  дугуйлангийн үйл ажиллагаа эхэлнэ


2023-2024 оны хичээлийн шинэ жилд Соёл урлагийн цогцолбор нийт 11 төрлийн дугуйлан хичээллүүлнэ. Дугуйлангийн үйл ажиллагааг 29 багш хариуцаж, хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэн, мэргэжлийн анхан шатны чадвар олгох юм.  Дугуйлангийн бүртгэл энэ сарын 23-ны өдрөөс эхлэх бөгөөд  ажилтнуудынхаа хүүхдүүдийг суралцуулахад цех нэгжийн удирдлагууд идэвх санаачилгатай оролцохыг цогцолборын дарга Б.Баттулга уриаллаа. Өнгөрсөн оны хичээлийн жилд тус цогцолборын дугуйланд 354 хүүхэд суралцаж, улс аймаг, бүсийн уралдаан тэмцээнээс авьяас чадвараараа тэргүүлэн 164 багц медаль хүртсэн нь дугуйлангийн сургалтын чанар, хүртээмж жилээс жилд дээшилж байгааг харуулж байна гэж тэрээр мэдээлэлдээ онцлов.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %