М.МӨНХЖАРГАЛ: Өөртэйгөө ажиллах гэдэг нь өөрөөсөө байнга асуулт асуухыг хэлдэг

Хувь хүний хөгжлийг онцлох болсон өнөөгийн нийгэмд төрөл бүрийн ном товхимол хэвлэгдэж, шаталсан олон сургалтаар мэдлэг, мэдээлэл олгож байгааг та, бид харж байна. Харин тэрхүү ном болоод сургалтын үр өгөөж ямар байсныг үнэлэх амаргүй ч, хэн нэгний гэрэлтэх харц, чин сэтгэлийн инээмсэглэлээс сургалтынхаа үр өгөөжийг олж хардаг тухай М.Мөнхжаргал багш өгүүлсэн билээ. Хүн бүрд итгэл, урам зориг, эрч хүчийг бэлэглэж, час хийсэн амтыг сургалтаараа мэдрүүлэхийг зорьсон түүний аялал энэ удаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн “зогсоолд” түр саатжээ. Хүний хөгжил судлаач, Төрийн удирдлагын докторант, Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвийн сургагч багш М.Мөнхжаргалтай цөөн хором ярилцлаа. 
-Та амьдралынхаа үнэт цагийг юунд зориулдаг вэ? 
-Би хувьдаа, “Өөрийгөө олсон хүн юуг ч дахин гээдэггүй” гэдэгтэй санал нийлдэг. Тиймээс хувь хүн зорилготой байхын мөн чанарыг бусдад хэлж таниулахыг амьдралынхаа чиг шугам болгож явна даа. Хүмүүс “Энэ жил тэгнэ” гэсэн нэг зорилго тавиад, он дуусахад нөгөө зорилгодоо хүрээгүй байх тохиолдол элбэг. Ингэж тавьсан зорилгодоо хүрээгүйгээс урам хугарч, урсгалаараа болох нь ч бий. 
-Таны бодлоор утга учиртай амьдрал гэж юуг хэлэх вэ?
-Сүүлийн үед залуучууд өөрийнхөөрөө байх тухай ярьдаг болсон. Зарим нь “Заавал зорилго, төлөвлөгөө гаргаж, ядаргаатай амьдрахын хэрэг юу байна” гэдэг. Өөрийнхөөрөө гэдэг нь зөнгөөрөө амьдрах тухай ойлголт юм. Энэ нь дуртай зүйлээ хийнэ, дургүй зүйлээ хийхгүй буюу мэдрэмжээрээ шийдвэр гаргаж байгаа хэрэг л дээ. Ийм амьдрал үнэндээ юуг ч бүтээдэггүй. Ингэж амьдрахыг хүсдэг хүн хэзээ ажиллаж, хэзээ амрах нь тодорхойгүй. Гэтэл зорилго гэдэг бидний амьдралын цаг хугацааг үр дүнтэй болгоход чиглэдэг. Өөрөөр хэлбэл, өмнөө зорилго тавьсан хүн ажиллах өдрөө ажиллаж, амрах өдрөө амарна. Тэгэхээр зорилгоос сахилга бат, зарчим бий болдог гэсэн үг. Ер нь амьдралд хэрэгтэй бол тухайн ажлыг дургүй байсан ч хийнэ, шаардлагагүй гэж үзвэл дуртай байсан ч хийхгүй. Сахилга бат, зарчим гэдэг зүйл нийгмийн эмх цэгц, гэр бүлийн эв нэгдэл, хамт олны ойлголцлыг бүрдүүлдэг учраас залуучууд алдаатай итгэл үнэмшлээ эрт ойлгож, засаж чадвал илүү сайхан амьдрах боломжтой. Гэр бүлээ сайхан амьдруулъя, хамт олонтойгоо их зүйлийг хийж бүтээе, нийгэмдээ хэрэгтэй хүн байя, эх орныхоо төлөө нэг зүйл хийе гэж бодож байвал эн тэргүүнд өөртэйгөө сайн ажиллах ёстой.
-Өөртэйгөө ажиллах, дотоод хүнээ сонсох тухайд зөвлөгөө өгөхгүй юу? Та өөртөө хэрхэн цаг гаргадаг вэ?
-Хүн бүр хоногийн 7-8 цагийг унтаж, үлдсэн 16 цагийг өөр өөрөөр өнгөрүүлдэг. Миний хувьд өдрийн 16 цагийн бараг 10 цагт нь өөртэйгөө ажилладаг. Зарим өдөр 6-8 цаг сургалттай байх нь бий. Энэ үед мэдээж өөртэйгөө ажиллах боломжгүй ч бусад үед аль болох урдах ажлаа л чимээгүй хийдэг. Хөндлөнгөөс харахад миний хоёр гар компьютерын гар дээр байрлалтай, ямар нэг зүйлийг бичиж байгаа боловч бодол дотроо эргэцүүлж суудаг. Өөр лүгээ өнгийх, өөртэйгөө ажиллах гэдэг нь өөрөөсөө байнга асуулт асуухыг хэлж байгаа юм. Тухайлбал, “Мөнхжаргал аа, чи юуны төлөө амьдарч байгаа билээ?”, “Чи өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?”, “Чиний зорилго яг үнэндээ чиний хүсэж байгаа зүйл мөн үү, биш бол өөр юу байж болох байсан бэ?”, “Чи өнөөдрийг хүртэл өөрийн амьдралын замналд харамсах уу” гэх зэргээр асуудаг. Энэ асуултад та өөрөө хариулна. Тиймээс өөртөө аль болох бодох цаг гаргаарай. Эхний ээлжинд өдөрт 10 минутыг гар утас оролдохгүй, компьютер шагайхгүй, ном уншихгүй байх зэргээр бусдаас өөрийгөө тусгаарлахад зориулж, дадалд төвлөрнө. Энэ дадал хэвшсэний дараа өөртэйгөө ажиллана.
-Та өөрийн дотоод хүнийг хэдийд чимээлэв?
-Миний амьдралын 33 нас багагүй савлагаатай, карьерын хувьд бүрэн шилжилтийн үе байсан. Амьдралын энэ том савлагаа намайг өөртэйгөө ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдал руу шахаж, “Би хэн байсан, Би юу хийх вэ, Би яах ёстой вэ” гэсэн олон асуулт гарч ирсэн. Ингээд 6 сарын турш ямар ч ажил хийлгүйгээр өөртэйгөө ажилласан. Зарим найзтайгаа уулзаж, “Чи намайг юу гэж боддог вэ, би чиний хувьд хэн юм бэ” гээд яриулж, бичүүлж авдаг байлаа. Өөрийгөө л хайгаад байгаа хэрэг л дээ. Энэ үед ном их уншсан. Өөрийн чадвар болоод дуртай зүйлийнхээ уулзвар дээрээс эдийн засгийн хөшүүрэг бий болгох ямар зүйлийг хийж болох вэ гэж бодож, эрэл хайгуул хийсэн. Тэндээс л өөрийгөө олж, өнөөдөр ч тэр замаараа явж байна. Өөртэйгөө ажиллах цагийг хэдий чинээ их гаргана, тэр хэрээр сургалтууд маань үр өгөөжтэй, үнэ цэнтэй, шинэ мэдлэг мэдээлэл олгосон, сонирхолтой болдог гэж боддог. 
-Тархины хөгжлийн тухай таны сургалтад дурдсан. Энэ талаар тодруулбал?
-Хүн бусад амьтдаас ялгарах гол зүйл нь уураг тархи шүү дээ. Хүн бүр амьдралынхаа эхэн үед буюу эхээс төрснийхөө дараа яаж амьд явах, хэрхэн сүүгээ олж хөхөх зэрэг амьтны зөнгөөрөө амьдардаг. Харин нас биед хүрснийх нь дараа амьдрах чадвар, шийдвэр гаргалтыг их тархи удирдаж эхэлдэг. Гэтэл уураг тархиа хөгжүүлээгүй орхисноос бага насанд голлох үүрэг гүйцэтгэж байсан зөнгийн тархи илүүтэй шийдвэр гаргалтад оролцож эхэлдэг гэх үү дээ. Зөнгийн тархиар шийдвэр гаргаж байгаа тохиолдолд сайхан амьдрах боломж нь хязгаарлагдаж, хүсэл байвч биелдэггүй тал бий. Өөрөөр хэлбэл, хүн аз жаргал амжилтыг бүтээх боломжгүй юм. Бид их тархиа хөгжүүлснээр амьдралаа гартаа авч, хувь заяаныхаа эзэн болох учиртай. 
Яаж амьдармаар байгаагаа шийдэж чадахгүй хүмүүсийг бид зөнгөр гэж нэрлэдэг. Зөнгөр гэдгийн уг санаа нь зөнгөөрөө буюу дураараа амьдрахыг хэлж байгаа юм. Ингэж зөнгөөрөө амьдарч байгаа хэлбэрийг нь өөрийн ухамсраар амьдардаг болгоход чиглүүлэх шаардлагатай. Ингэхдээ амьдралд мөнгө, эрүүл мэнд, гэр бүлийн юу нь чухал вэ гэдгийг гаргаж, өөрийнх нь итгэл үнэмшлийг олох ёстой гэсэн үг л дээ. Залуу хүмүүс энэ сэдвийг илүү хурдан хүлээн авч, итгэл үнэмшлээ олно гэдэгт итгэлтэй байна. 
-Ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %