“Уурхайчин-2” хорооллын захиалагч 319 ажилтны хохирлыг Эрдэнэт үйлдвэрээс барагдуулахаар “Эрдэнэс Монгол” нэгдэл шийдвэрлэлээ

Эрдэнэт үйлдвэрээс хэрэгжүүлж буй нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн хүрээнд баригдах “Уурхайчин-2” хорооллын барилгын гүйцэтгэгчээр “Өргөө Хаан Констракшн” ХХК шалгарсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс тус хороололд урьдчилсан байдлаар орон сууцны захиалга өгсөн 319 ажилтан, нийт 8.3 тэрбум төгрөгийн хохирол амсаад байсан юм. Тэгвэл эдгээр хохирогчдын байрны урьдчилгаа төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээс гаргаж, барагдуулах шийдвэрийг өнөөдөр “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөл гаргалаа.


Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагад тайлагнах үеэрээ энэхүү “Уурхайчин-2” хорооллын хохирогчдын асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг тавиад байсан. Тэрээр, “Уурхайчин-2” хорооллын захиалагч 319 ажилтны хохирлыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс барагдуулж, харин гэрээний үүргээ биелүүлээгүй “Өргөө Хаан Констракшн” ХХК-ийг шүүхэд шилжүүлэх тодорхой саналыг дурдсан юм. Тус үйлдвэрийн зүгээс гаргасан эл саналыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагууд хүлээн авч, захиалагч 319 ажилтны төлөөлөлтэй уулзан, нэн түрүүнд захиалагчдын хохирлыг барагдуулах болсон шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр захиалагчдын төлөөлөл Э.Амарбаясгалан, “Уурхайчин-2” хорооллын захиалагч 319 ажилтныхаа хохирлыг барагдуулах боломж олгож байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нийт захиалагчдын өмнөөс баярласнаа илэрхийлье” гэсэн юм. 

“Өргөө Хаан констракшн” ХХК нь “Уурхайчин-2” хорооллын барилгын ажлыг 100% өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, 2020 оны 12 сарын 30-ны дотор улсын комисст хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулан, барилгын суурийн ажлыг эхлүүлсэн ч 2021 оны 10 сард ажил нь зогссон. Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зөвшөөрөлгүйгээр 319 ажилтнаас нийт 8.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр авчээ. Энэ хугацаанд захиалагчдын төлөөлөл гүйцэтгэгч компанитай олон удаа уулзалт хийж, хуралдсан ч тодорхой ойлголцолд хүрээгүй гурван жил болсон. Улмаар захиалагчид Эрдэнэт үйлдвэрт хүсэлт тавьснаар Ерөнхий захирлын тушаалаар үйлдвэрийн газар болон захиалагчдын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, ажилтнуудыг хэрхэн хохиролгүй болгох талаар гарц, шийдэл эрэлхийлээд байсан юм. 


Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %