Эрдэнэт үйлдвэр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгээ “Эрдэнэс Монгол” нэгдэлд тайлагналаа

“Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын баг, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, тус үйлдвэрийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулж, үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, худалдан авалт, хүний нөөц, нийгмийн хариуцлага, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, ногоон хөгжлийн үйл ажиллагаа, Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тогтоол, шийдвэрийн биелэлт, төлөвлөгөөт үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Эрдэнэт үйлдвэр 2023 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн үндсэн гол үзүүлэлтийн төлөвлөгөөг 100.0-113.9 хувиар биелүүлжээ. Онцолбол, 19.5 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100.0 хувиар, 18.5 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100.0 хувиар, 302.7 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөг 101.6 хувиар, 2.97 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөг 113.9 хувиар тус тус биелүүлж ажиллалаа. 
Оны эхний хагас жилд нийт орлогыг 2 их наяд 87.2 тэрбум төгрөгт хүргэж, нийт зардлыг төлөвлөснөөс 33.1 тэрбум төгрөгөөр бууруулан ажилласнаар 548.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт нийт 858.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. 
Тэгвэл оны хоёрдугаар хагаст тус үйлдвэрийнхэн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 20 сая тонн хүдэр олборлож, 18.3 сая тонн хүдэр боловсруулан, 2023 онд дээрх үзүүлэлтийн төлөвлөгөөг 100.5-100.8 хувиар биелүүлэх зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.9 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж төлөвлөгөөг 102.2 хувиар биелүүлэхийн зэрэгцээ, улс, орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэн ажиллах төлөвтэй байгааг зорилтдоо онцоллоо.      


Үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөвлөгөөний биелэлт оны эхний хагас жилд сайн дүнтэй байгаа хэдий ч Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, төсөл хөтөлбөрийг тойрсон олон асуудал тулгамдаж буйг Ерөнхий захирал Г.Ёндон тайландаа онцлон тайлбарлаж, шийдэл саналаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд уламжлав. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэсэн зэс, молибдены баяжмалын дагалдах элементэд АМНАТ тооцож буй нь “үндэслэлгүй нэмэлт зардал” бий болгодог, АМНАТ-ийн төлбөр их хэмжээний зөрүүтэй тооцогдож буй, цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх, үйлдвэрлэж буй эрчим хүчээ өөрийн өртгөөс бага үнээр нийлүүлж, өндөр үнээр худалдан авч буй, үйлдвэрийн техникийн бодлоготой уялдуулан холбогдох техник тоног төхөөрөмж худалдан авахад гардаг хүндрэл бэрхшээл, “Уурхайчин-2” хорооллын гүйцэтгэгч “Өргөө Хаан констракшн” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс орон сууцны захиалга өгсөн 319 ажилтан хохироод буй зэрэг тулгамдсан асуудлуудыг танилцуулж, эдгээрийг шийдэж өгөх санал, хүсэлт тавилаа. 


“Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Эрдэнэт үйлдвэрийн эхний хагас жилийн тайлан болон хүндрэл дагуулж буй тулгамдсан асуудлуудын талаар асууж, тодруулан, санал бодлоо солилцож, тодорхой шийдэл гаргана гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт хурлын үеэр онцоллоо. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %