Эрдэнэт үйлдвэрийн эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ

        Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал, “Өвөлжилтийн бэлтгэл-Эрдэнэс Монгол нэгдэл” удирдах ажилтны зөвлөгөөн, түүнд бэлтгэл хангах мэдээллийг даваа гарагийн ээлжит өргөтгөсөн шуурхай онцоллоо. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийнхэн оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн тайлангаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд танилцуулна.

     

      Оны эхний хагас жилийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлт сайн биелэлттэй, ашгийн болон татварын орлогын төлөвлөгөөг өндөр үзүүлэлтээр давуулсан хэдий ч үйлдвэрлэл тойрсон олон тулгамдсан асуудал, бэрхшээл бий. Энэ бүх асуудлаа төр засаг, удирдах түвшинд дэлгэрэнгүй танилцуулж, тодорхой шийдэл гарц эрэлхийлэх шаардлагатай. Хагас жилийн төлөвлөгөөгөө биелүүлэхэд бидний өмнө ямар асуудал тулгарав, ямар хүч хөдөлмөр, техник тоног төхөөрөмжтэй ажиллав, цаашид хэрхэн ажиллах гэх зэрэг бүхий л талаас нь ярьж, санал, бодлоо солилцох боломжтой гэж Ерөнхий захирал Г.Ёндон бүтцийн нэгжийн удирдлагуудад хийсэн мэдээлэлдээ дурдсан. Тайлангийн хуралд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагууд оролцож, төрийн байгууллагын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг зохион байгуулна. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа компаниуд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаа танилцуулж, энэ чиглэлээр цаашид хийж хэрэгжүүлэх үүрэг даалгавар, төлөвлөгөөг ярилцах юм байна. 


 

Намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 298 төрлийн ажил гүйцэтгэнэ

      Үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу цех нэгжүүд ажиллаж байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв. Энэ жилийн намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд үндсэн технологийн тоног төхөөрөмжийн аюулгүй, найдвартай байдал, эрчим хүчний тоног төхөөрөмж болон системүүдийн бэлэн байдал, аж ахуй, нийгмийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт, түүхий эд материалын хангамж гэсэн дөрвөн чиглэлээр нийт 298 ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Эдгээр ажлууд 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд хийгдэх бөгөөд тодорхой хэсэг нь инженер техникийн ажилтнууд, засварчдын хүчээр дотоод нөөц бололцоог ашиглан хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөнд тусгагджээ.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %