“Үнэт зүйлээ бүтээцгээе” сэдвээр үйлдвэрийн ажилтнуудтай ярилцлаа

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж буй хүний нөөцийн цогц хөтөлбөрийн оролцогчид “Үнэт зүйлээ бүтээцгээе” сэдвээр ярилцаж, санал бодлоо солилцлоо. “Шинэ ажилтны дасан зохицох”, “Залуу ажилтныг дэмжих”, “Манлайлал, авьяас чадвар”, “Залгамж” хөтөлбөрийн оролцогчдоо идэвхжүүлж, хамтдаа хөгжиж, үнэт зүйлээ бүтээлцэх зорилготой уг уулзалтыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Ү.Амарбат чиглүүлж, сургалт оров. Сургалтын гол агуулга нь “бид ажил алба, гэр бүл гэж аль нэг тал руугаа хэт чиглэх биш амьдралын бүхий л талын үнэт зүйлийг жигд хадгалж явах нь хүний хөгжлийн чухал хэсэг” гэсэн санааг хөндөж, олон талаас нь санал бодлоо солилцохыг зорьсон. 


“Эрдэнэс Монгол” нэгдэл өөрийн харьяаны 30 гаруй үйлдвэр, компаниудтай олон талын харилцаа хамтын ажиллагаа явуулж байгаагийн нэг нь сургалт хөгжлийн хөтөлбөр юм. Тиймээс тэдгээрийн ажилтнуудыг сургаж хөгжүүлэх чиглэлээр бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд эдгээр бодлого, хөтөлбөрийг боловсруулахад Эрдэнэт үйлдвэрийн дотооддоо хэрэгжүүлж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр том жишиг загвар болжээ. 


“Эрдэнэт үйлдвэрийн жишээнээс бусад компаниуд суралцах, туршлага судлах боломж хэдийнээ бүрдсэн байна. Ахмад, шинэ, залуу, удирдах ажилтнууддаа чиглэсэн хөгжлийн хөтөлбөрүүд тухайн байгууллагынхаа үндсэн үйл ажиллагаатай эн тэнцэхүйц чухал ач холбогдлоо өгчээ. Үүнтэй уялдуулаад дээрх хөтөлбөрт хамрагдаж буй нийт ажилтнуудад “Үнэт зүйлээ бүтээцгээе” сэдвээр сургалт зохион байгуулж байна” гэж Ү.Амарбат зөвлөх онцлов. 


 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %