“Оюутан солилцоо”-ны хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх ШУТИС-ийн харьяа "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль, Япон улсын Акита мужийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Оюутан солилцоо”-ны хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Тус хөтөлбөр нь хоёр сургуулийн хооронд байгуулсан санамж бичигт тусгаснаар ийнхүү бодитой хэрэгжиж байна. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудаасаа Англи, Япон хэлний түвшин тогтоох болон ярилцах ур чадварын шалгалт авснаар Англи хэлний багш хөтөлбөрийн 3 дугаар курсийн оюутан Б.Баасанбямба, М.Далайхүү, Олон улсын харилцаа хөтөлбөрийн 2 дугаар курсийн оюутан Б.Бадамсүрэн, Мэдээллийн технологи хөтөлбөрийн 2 дугаар курсийн оюутан У.Ганбаяр, Ашигт малтмал, баяжуулалтын технологи хөтөлбөрийн 2 дугаар курсийн оюутан Б.Ган-Эрдэнэ нар тэнцэж, Япон улсын Акита мужийн их сургуультай танилцаж, богино хугацааны дадлага хийгээд иржээ. Тэднийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Н.Манчук, ЭШХА-ны мэргэжилтэн Л.Золжаргал нар хариуцан, ахалж явсан байна. 


Дадлагын хугацаанд оюутнууд Акита мужийн Их сургуулийн сургалт хичээлд хамрагдах, Япон оюутнуудтай хамтарсан судалгаа хийх, орон нутгийн уул уурхай, хог дахин боловсруулах үйлдвэрт судалгаа хийх, мөн Акита сургуулийн оюутны клубийн соёл, урлагийн арга хэмжээнд оролцох, орон нутгийн аялал хийх, Тоёокава нефтийн үйлдвэр, Хүнсний үйлдвэр, Мэдээлэл технологи, автоматжуулалтын үйлдвэр, Иватэ аймгийн Мацүо хаагдсан далд уурхайн нөхөн сэргээлтийн байдалтай танилцах зэрэг Япон орны соёл, амьдралтай танилцах 14 хоногийн хөтөлбөрт амжилттай хамрагджээ. 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч, доктор Н.Манчук 2022 оны 12 сард Япон улсын Акита мужийн их сургуульд зочлох үеэр тус сургуулийн дэд ерөнхийлөгчид хоёр сургууль хамтран ажиллах талаар санал тавьснаар хамтын ажиллагаа нь эхэлсэн юм. Ингэснээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Акита мужийн Их сургуультай хамтран ажиллах анхны Монгол сургууль болжээ. Харин энэ оны хавар Япон улсын Акита мужийн их сургуулийн Био нөөцийн шинжлэх ухааны салбарын профессор Ишикава Юүичи, тус сургуулийн Олон улсын оюутан солилцооны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ватанабэ Мотоко нар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд хүрэлцэн ирж, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай хэлэлцээр хийснээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, баталгаажуулсан байна. 


Энэ удаагийн оюутны дадлага аяллын үр дүнд “Оюутан солилцоо” хөтөлбөр цаашид үргэлжилж, хоёр сургуулийн багш, оюутны мэргэжил дээшлүүлэлт, хамтран судалгаа хийх зэрэг олон талт хамтын ажиллагаа болон өргөжихөөр болсныг доктор Н.Манчук онцолж байна. Улмаар ирэх онд Япон улсын Акита мужийн их сургуулийн 2 багш, 6 оюутан Монгол Улсыг зорин, Эрдэнэт хотод ирж, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд 14 хоног дадлагажихаар төлөвлөжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %