Эрдэнэт үйлдвэрийн өнгөрсөн 7 сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн гүйцэтгэлийн дүн гарсан байна. Өнгөрсөн сард уурхайчид уулын цул гаргалт, хөрс хуулалтын ажлын төлөвлөгөөг 99.7-94.4 хувиар хаасан бол хүдэр болон исэлдсэн хүдэр олборлолт, хүдэр өгөлт, өрөмдлөгийн ажлууд 100-аас дээш хувиар биеллээ. Тухайлбал, хүдэр олборлолтын гүйцэтгэлийг 3483.0 мянган тоннд хүргэж, төлөвлөгөөг 104.7 хувиар, нийт 43680 тууш метр өрөмдөж, төлөвлөгөөг 101.3 хувиар тус тус биелүүлж ажиллажээ. Баяжуулагчид хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 102 хувиар биелүүлсэн байна. Түүнчлэн хүдэр дэх металл буюу зэс, молибдены агуулга 100 хувиар, зэсийн металл авалт 100.2 хувиар биелжээ.
Ингэснээр өнгөрсөн сард нийт 50862.90 тонн зэсийн баяжмал, 206.12 тонн молибдены баяжмал ачууллаа. Ачигдсан баяжмалын зэсийн чанар 22.41 хувь, молибдены чанар 48.87 хувь буюу төлөвлөгөөт үзүүлэлт 101.8-101.9 хувиар биелсэн байна. Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг оны эхний долоон сарын байдлаар авч үзвэл, хөрс хуулалт 99.2 хувь, ачаа эргэлт 95.2 хувь, бусад бүх үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелсэн дүнтэй байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.
Хүдэр олборлолт, боловсруулалтын төлөвлөгөө 102-104 хувиар биеллээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0