“Эрдэнэт медикал” эмнэлэг “Эрүүл мэндийн боловсролыг дэмжих” сарын аян эхлүүллээ

“Эрүүл, аз жаргалтай амьдралын төлөө” уриан дор эхэлж буй “Эрүүл мэндийн боловсролыг дэмжих” аян бүтэн сарын турш үргэлжилнэ. Шинэ сарын эхний өдөр “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч, ажилтнууд, үйлчлүүлэгч иргэдийнхээ хамт энэхүү аяны нээлтээ хийлээ. 
Тус эмнэлгийнхэн аяны хүрээнд зөвхөн эмнэлгийн ажилтан, ажилчдын төдийгүй бусад салбарт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд болон Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд, бүс нутгийн ард иргэд, үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дэмжин, дээшлүүлэх зорилгоор олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах юм байна. Өөрөөр хэлбэл, эрүүл байх мэдлэгийг чухалчилж, эмийн бус аргаар эрүүл мэндээ хэрхэн дэмжин, хамгаалах талаар өргөн мэдлэг мэдээллийг эрчимтэй түгээж, сурталчлан таниулахаар төлөвлөжээ.    

  
Түүнчлэн энэ сарын аяны хүрээнд “Эрүүл мэндийн аялал жуулчлал” төслийг эхлүүлж буйгаараа онцлогтой юм. Эл төсөл нь “Эрдэнэт медикал” эмнэлгийн үйл ажиллагааг гадаад болон дотооддоо сурталчлах, үйлчлүүлэгчдийнхээ хамрах хүрээг өргөжүүлэх зорилготой бөгөөд энэ хүрээнд “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон “Мажаа” эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн аялал зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэг, сувилал, амралт, хотын аялал зэрэг багц үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, иргэддээ үйлчлэх аж. Аяны нээлтийн ажиллагаанд дээрх төслийн хамтрагч “Мажаа” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд болон эрүүл мэндийн аялал жуулчлалын төслийн хүрээнд зочилж буй Буриад улсын иргэд оролцож, санал сэтгэгдлээ хуваалцсан. “Мажаа” эмнэлэг, “Эрдэнэт медикал” эмнэлэгтэй хамтран, гадаад улсаас ирж байгаа үйлчлүүлэгчдэдээ Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг танилцуулах, “Эрдэнэт медикал” эмнэлгээр давхар үйлчлүүлэх боломж олгох зэрэг чиглэлээр ажиллана. Тухайлбал, “Мажаа” эмнэлэг нь нуруу нугалмын онош эмчилгээнд хамрагдах үйлчлүүлэгчдээ лабораторийн бүх төрлийн нарийн шинжилгээнд хамруулахын тулд “Эрдэнэт медикал” эмнэлгийн давуу тал, туслалцааг авах, нөгөө талаас эрүүл мэндийн аялал жуулчлалыг орон нутагтаа хөгжүүлэхэд хамтарна” гэж тус эмнэлгийн менежер Б.Товуусүрэн онцлов. 

Харин Буриад улсын иргэн Содномова Мядагмаа “Бид өглөө “Мажаа” эмнэлэгт очиж үзүүлээд, дараа нь “Эрдэнэт медикал” эмнэлэг дээр ирээд байна. Их сайхан эмнэлэг байдаг юм байна. Үйлчлүүлэхэд таатай байна. Орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлж, өндөр чадвар, туршлагатай эмч, мэргэжилтнүүдтэй эмнэлгүүд хоорондоо хамтран ажиллаж, зон олондоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж байгаад баяртай байна. Нутагтаа эргэж очоод, Эрдэнэт хот, үйлдвэр, эмнэлгийн үйл ажиллагааны талаар өргөн дэлгэрэнгүй танилцуулна гэж бодож байна” гэсэн юм. Эрүүл мэндийн аялал жуулчлал төслийн хүрээнд Энэтхэг улсын “Шинон” эрүүл мэндийн төвийн эмч нар хүрэлцэн ирж, “Эрдэнэт медикал” эмнэлэгт ажиллах юм байна. 

“Эрүүл мэндийн боловсролыг дэмжих” сарын аяны хүрээнд олон хэлбэрийн цуврал сургалтууд, эмнэлэг сурталчлах өдөрлөг, хангайн бүсийн дурангийн эмч, сувилагчдын уулзалт сургалт, “Хөхний сүүгээр хооллохыг дэмжих” дэлхийн өдрүүд зэрэг үйл ажиллагаа энэ сарын турш үргэлжилнэ гэж “Эрдэнэт медикал” эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч захирал П.Сувдаа аяны зорилго, ач холбогдлыг танилцууллаа. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %