Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад төрийн одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Эрдэнэт үйлдвэрийн түүхт 45 жилийн ойг тохиолдуулан тус үйлдвэрийн ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасан байна. Шагналыг өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, Үйлдвэрлэл-техникийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Батболор нар гардуулж, баяр хүргэв. 

Төрийн дээд одон, медаль гардуулахын өмнө Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрээр овоглосон уурхайчдын төлөөлөлд хандаж, Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэрийн хамт олон энэ онд тохиож буй 45 жилийн ойгоо ажлын өндөр амжилт, үйлдвэрлэл, эдийн засгийн сайн үзүүлэлттэй угтаж байна. Эхний хагас жилийн байдлаар, бид цэвэр ашгийн төлөвлөгөөг 60 гаруй хувиар, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөг 50 гаруй хувиар тус тус давуулан биелүүллээ. Ирэх хагас жилд бид олон чухал том төслүүдээ хөдөлгөх, өмнөх амжилтаа бататган дээшлүүлэх зорилт, хүсэл тэмүүлэлтэй ажиллаж байгааг та бүхэнд уламжилъя. Манай хамт олон үндэсний баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас 2022 оны “Шилдэг байгууллага”-ын цом өргөмжлөл гардаж авсан. Энэ шагнал бол Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн оны ажлаараа улсын хэмжээнд ТОП-100 аж ахуйг манлайлсныг үнэлж өгсөн гэдгийг баяртайгаар дуулгая. Ингээд Эрдэнэт үйлдвэртээ он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ зориулснаа төр засагтаа үнэлүүлж буй шилдэг ажилтнууд, уурхайчид болон гэр бүл, хамт олонд нь халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн тэмдэглэлээ. 

Энэ үеэр Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал төрийн шагналаар энгэрээ мялааж буй ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр “Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр хоёр хөгжлийн дэвшлийн замаар салшгүй алхаж буй, нэг айлын хоёр багана юм. Харилцан дэмжиж, хамтран ажиллаж ирсэн бүхий л түүхэн замнал нь Эрдэнэт хотын хөгжилд том хувь нэмрээ оруулсан. Одоо ч энэхүү хамтын ажиллагааны үр өгөөж дээшлэн арвижиж, орон нутгийн хөгжил шинэ шатанд гарч байгаад баяртай байна. Энэхүү хөгжил дэвшилд том хувь нэмрээ оруулдаг Эрдэнэт үйлдвэр, энд ажиллаж байгаа уурхайчид, ажилтнууд та бүхнээр үргэлж бахархаж явдгаа энэ ташрамд онцолъё” гэсэн юм. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн ахмад Н.Амсос, “Алтан гадас” одонгоор Үйлдвэрлэлийн хэлтсийн инженер технологич Б.Сэргэлэн, Ус хангамжийн цехийн ахмад Ц.Батсүх нар шагнагдаж, энэ өдөр гардаж авлаа. 
Мөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Д.Цэрэнчимэд, Өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн цахилгааны инженер Д.Ганзоригт, Механик боловсруулалт бигнүүрийн хэсгийн хийн тоног төхөөрөмжийн ашиглалтын засварчин Н.Энхдүүрэн, Дотоод тээврийн хэсгийн авто өөрөө ачигчийн жолооч Г.Амарбаясгалан, тус хэсгийн машин механизмын механик инженер Ё.Отгонсүх, Цахилгаан цехийн Шуурхай үйлчилгээ диспетчерийн хэсгийн шуурхай үйлчилгээний ээлжийн монтёр Р.Базар, Ган бөөрөнцгийн цехийн эдийн засагч Л.Энхсайхан, Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн албаны хүний нөөцийн мэргэжилтэн Д.Цыпылма, Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Ундрахцэцэг нар шагнууллаа. Төрийн дээд шагнал одон, медаль энгэртээ гялалзуулсан нийт ажилтанд Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, баяр дээр нь баяр нэмэв.

 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %