Чанарын менежментийн стандартын хэрэгжилтэд баталгаажуулалтын аудит хийнэ

Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын хэрэгжилтийн явцад Монгол Улсын Стандарт Хэмжил зүйн газраас ирэх долоо хоногт баталгаажуулалтын аудит хийнэ. Шалгалтаар стандарт хэрэгжилт шаардлага хангаж, тэнцсэн тохиолдолд Эрдэнэт үйлдвэр, Олон улсын  ISO9001:2015 баталгаажуулалтын гэрчилгээтэй болно, гэж Чанарын хяналтын хэлтсээс мэдээллээ.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн оноос үйлдвэрийн газрын бүх түвшинд Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн. Энэхүү төслийг “Обзервстар” ХХК-тай хамтран 165 ажилтны бүрэлдэхүүнтэй баг байгуулан хэрэгжүүлж байна. Чанарын менежментийн ISO9001:2015 Олон улсын стандарт нь “Төлөвлө-Гүйцэтгэ-Шалга-Сайжруул” мөчлөг болон эрсдэлд суурилсан сэтгэлгээ, нэгдмэл процесст суурилсан хандлага зэрэг менежментийн 3 тулгуурт онол дээр суурилсан дээд эрэмбийн стандарт юм. Олон улсын стандарт тус үйлдвэрт нутагшсанаар үйлдвэрийн газрын онцлогт тохирсон Чанарын бодлоготой болж, ажилтан бүр чанарын менежментийн тогтолцооны асуудлыг тодорхойлон, үйлдвэрийн газрын цаашдын төлөвлөлтөд гар бие оролцох үйл явцыг бий болгосон байна. Түүнчлэн бүх бүтцийн нэгжүүд өөрийн соёл, мэдлэг ойлголт, чадавх, зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулахдаа чанарын ойлголтыг шингээж, улмаар харилцан хоорондоо хэрэглэгч байж, хамтын хөгжлийг чухалчлан, хэрэглэгчдэд төвлөрсөн байгууллага болох үндэс тавигдсан зэрэг олон эерэг өөрчлөлтүүд гарсныг төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо. 
Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтэс Олон улсын стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоонд байнгын сайжруулалт хийж, 2025 оноос ISO9001 суурьтай чанар, байгаль орчин, эрүүл мэнд, эрчим хүч, мэдээлэл технологийн нэгдсэн менежментийн тогтолцооны үндсийг тавих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
2
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %