Шинэ ажилтнууд “Хувь хүний хөгжил”-д суралцлаа

Энэ он гарсаар Эрдэнэт үйлдвэрт шинээр ажилд орсон 200 гаруй ажилтан хувь хүний хөгжлийн үндсийг судаллаа. Тус үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс сүүлийн дөрвөн жилд хүний хөгжлийн цогц хөтөлбөр хэрэгжүүлэн, олон улсын багц стандартыг үйлдвэрийнхээ хөрсөнд нутагшуулж буй. Үүний нэг хэсэг нь “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөр бөгөөд шинээр ажилд орсон ажилтнуудын урам зориг, ур чадвар, хувь хүний харилцаа хандлагад оюуны хөрөнгө оруулалт болсон цуврал сургалтууд юм. Нөгөө талаар хувь хүний хөгжлийн сургалтууд шинээр ажилд орсон болон залуу ажилтнуудын хамгийн их эрэлт хэрэгцээтэй сэдэв болдог гэж зохион байгуулагчид онцолсон. 


Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Шинэ, залуу ажилтнууддаа зориулан олон талын бодлого хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүнд идэвхтэй оролцож, энэ боломжийг алдалгүй зөв ашиглан өөрийгөө хөгжүүлж, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн үнэ цэнтэй ажилтан болох эх сууриа сайн тавиасай” гэж сургалтын ач холбогдлыг тодорхойлов. 
Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр болон Залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн оролцогчдыг хамруулсан “Хувь хүний хөгжлийн үндэс” сургалтыг “Хан голомт” төвийн хуульч, профессор, Зөвлөх багш Ц.Азбаяр удирдан, өөрийгөө зөв үнэлж, илэрхийлэх, хүний хөгжлийн гурван багана, үнэлэгдэх ба хүндлэгдэх шалтгаан, давуу талаа хөгжүүлж, сул талаа засах нь, өөртөө шүүмжлэлтэй хандах чадвар зэрэг сэдвээр хичээл заалаа. Хүний хөгжлийн “Хан голомт” төвийн багш нар өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн Манлайлал, авьяас чадварын хөтөлбөрийн оролцогчдод цуврал сургалт зохион байгуулж байсан бол энэ сургалтаараа хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байгаа аж. 
“Шинэ ажилдаа дасан зохицож, байгууллагадаа иргэншиж, төлөвшихөд нь туслах, удирдлага хамт олонтойгоо нэгдэж зохицоход зөвлөгөө зөвлөмж, мэдлэг олгоход сургалтын зорилго оршдог. Хамгийн гол нь байгууллагадаа үнэнч тогтвортой ажиллаж, тасралтгүй хөгжиж байх гол үндсийг хэлж өгч байгаагаараа чухал” гэж Зөвлөх багш Ц.Азбаяр ярилаа. 
Сургалтын үеэр Хүний нөөц, захиргааны хэлтсийн удирдлагууд шинээр ажилд орсон ажилтнуудад шинэ ажилтны багц бэлгийг гардуулав.  

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %