Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Үер устай газар амарч зугаалахгүй байхыг анхаарууллаа


Зуны улиралд үер ус элбэгшиж байгаа энэ цаг үед Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө зэрэг манай аймгийн бүс нутагтай ойролцоо голуудын усны түвшин 50-150 см хүртэл эрс нэмэгдэж, эрсдэл үүсгэх төлөвтэй байгааг Улсын Онцгой комиссоос анхааруулсан байна. Үүнтэй холбогдуулан үйлдвэрийн ажилтнууд, орон нутгийн иргэдийг амралт, аялал зугаалгаар дээрх бүсэд аялахгүй байхыг сэрэмжлүүлж, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс нэгдсэн аялал, зугаалга зохион байгуулахгүй байх шийдвэр гарсныг Ерөнхий инженер Т.Батмөнх танилцууллаа. Өөрөөр хэлбэл, ээлж, хэсэг, хамт олны аялал, зугаалга зохион байгуулахгүй байх, бүтцийн нэгжүүд ажилтнууддаа хувиараа амарч, аялахдаа сонор сэрэмжтэй явахыг анхааруулж, уриалах үүрэг чиглэл өгөв. Түүнчлэн энэ сарын сүүл болон ирэх сарын эхний хоногуудын цаг агаарын мэдээллээр бороо хур үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул техник, хүн хүчний бэлэн байдлыг цаг ямагт хангаж ажиллахыг санууллаа. Мөн өнгөрсөн долоо хоногт хуралдсан Орхон аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Баянцагаан багийн нутаг дэвсгэрт “гахайн мялзан” гэх гоц халдварт өвчин илэрсэнтэй холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Энэ өвчин нь мөн худалдахаар бэлтгэсэн гахайн махнаас ч илэрсэн тул аж ахуйн нэгж байгууллагууд яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг анхааруулсантай холбогдуулан Эрдэнэт үйлдвэр хэд хэдэн чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж байна. Аймгийн Онцгой комисстой хамтран тухайн цэгт ариутгал халдваргүйтгэл болон махны худалдааны цэгүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэлийн цэгүүдэд уг өвчний халдвар тархах эрсдэлийг бүрэн хаасан тухай Ерөнхий инженер мэдээлж, гахайн мах худалдан авахгүй байхыг анхаарууллаа. 

“Нэг зам, нэг соёл” аянд нэгдэв


Улс даяар өрнүүлж буй “Нэг зам, нэг соёл” аянд Эрдэнэт үйлдвэр нэгдэж, тодорхой ажил зохион байгуулсан талаар Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын хэлтсээс шуурхай зөвлөгөөнд мэдээллээ. Амралт, аялал зугаалгын цаг үед зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой уг аянд үйлдвэрийн бүтцийн нэгжүүд идэвхтэй нэгдэж, замын хөдөлгөөнд соёлтой, анхаарал сэрэмжтэй оролцохыг уриалж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ХАБЭА-н хэлтэс, Гэрээт цагдаагийн хэлтэс хамтран үйлдвэрийн хэмжээнд “Нэг зам, нэг соёл” аян сурталчлах өдөрлөг зохион байгуулжээ. 

Өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарал хандуулна


Наадмын маргааш намар гэдэгчлэн намар, өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй базааж эхлэх тухай шуурхай зөвлөгөөн онцоллоо. Үйлдвэрлэлийн хэлтэс энэ жилийн намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, даруй батлуулах үүрэг авсан бол бүтцийн цех нэгжүүдэд төлөвлөгөөнд тусгагдсан ажилдаа яаравчлан орж, биелэлтийг дор дор нь дүгнэж ажиллах даалгавар өгсөн. Түүнчлэн соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор, Хөрсний төв зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөгөөний дагуу шуурхайлж, дулааны улиралд багтаан дуусгах чиглэл өгсөн. 


Засгийн газар, “Эрдэнэс - Монгол” нэгдлийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт ажиллана


Ирэх сарын эхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс-Монгол” ХХК болон Татварын ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, Үйлдвэрийн газрын 2023 оны эхний хагас жилийн тайлангийн хурлыг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү хуралдааны үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс тавьсан саналын дагуу Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, “анхаарлын төв”-д оруулах зорилготой гэж Ерөнхий захирал Г.Ёндон мэдээлэлдээ онцлов. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн хувьд “Эрдэнэс Монгол” нэгдлийн гол тулгын чулууны нэг болж буйн хувьд өөрсдийн өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг танилцуулах, гарц шийдэл эрэлхийлэх зэргээр дээрх газар, агентлагуудад хүсэлт тавьсан бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, томоохон засвар үйлчилгээ, татвар, гааль, цагаан тоос зэрэг олон талын асуудлаар зөвлөлдөж, Эрдэнэт үйлдвэрийн өмнө тулгарсан асуудлуудыг олуулаа хэлэлцэж, гарц, гаргалгааг хамтдаа шийдвэрлэх юм байна.
Шуурхай зөвлөгөөнд Стратеги, хөгжлийн газрын дарга П.Энхбат мэдээлэл хийв. Тэрээр мэдээлэлдээ Хангайн бүсийн мод үржүүлгийн газар байгуулахаар боловсруулсан ТЭЗҮ-ийн эцсийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд болох бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженерийн шийдвэрээр байгуулагдсан Шинжлэх ухааны академитай хамтрах ажиллах ажлын хэсгээс төлөөлөл оролцоно гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Ногоон хөгжил төслийн нэгж, Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтнүүд уг хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо солилцох юм байна.  


 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %