Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэр 2022 оны “Шилдэг байгууллага”-аар шалгарлаа


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, өнгөрсөн 2022 оны ажлын үзүүлэлтээрээ “Шилдэг байгууллага”-аар шалгарч, өргөмжлөл цомын эзэн боллоо. Эл шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 102 жилийн ойн босгон дээр тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндонд гардуулан, баяр хүргэсэн байна.  Эрдэнэт үйлдвэр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд компанийн засаглалыг сайжруулж, борлуулалтын орлого, ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэн, ил тод, хариуцлагатай , үр ашигтай, ажиллаж, Монгол Улсын 2022 оны нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулан манлайлж ажилласныг ийнхүү үнэлэн, “Шилдэг байгууллага”-аар өргөмжилжээ. Энэхүү үйл явдлыг Ерөнхий захирал Г.Ёндон даваа гаригийн өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулж, Эрдэнэт үйлдвэрийн хамт олны хамтын хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ шингээн ажилласны үр шим гэдгийг онцлон, нийт уурхайчдадаа баяр хүргэж, амжилт хүслээ.  


Оюутын ордод 7560 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгээд байна


Энэ оны 5 сард эхлэн өнөөг хүртэл  хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж буй Эрдэнэтийн-Овоо ордын зүүн өмнөд хэсэгт байрлах Оюутын ордын нарийвчилсан  хайгуулын ажлын явцаас Ерөнхий геологич  Д.Алтанхуяг мэдээлэл хийв.  Өнөөдрийн байдлаар, тус орд газарт нийт 12 цооногийн бүрэн өрөмдлөг хийж дуусгасан бол дөрвөн цооногт өрөмдлөгийн ажил  үргэлжилж байна. Энэ нь эхний жилд хийхээр төлөвлөсөн 14 мянган тууш метр газрын гүний хайгуулын 54 хувь буюу 7560 тууш метр орчим талбайг эзэлж байгаа юм. Нийт өрөмдсөн цооногийн агууламжийг харахад ямар нэг хэмжээний хүдэршилттэй болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, хайгуулын үр дүнд хүдэршилтийн хэмжээ нь ядуу, энгийн, баян агууламжтай байгаа эсэхийг чанарын түвшинд баримтжуулалт хийх явцад нүдэн баримжаагаар тогтоох боломжтой аж. Гэхдээ лабораторийн шинжилгээгээр тоон байдлаар агуулгыг тодорхойлох ёстой гэж Ерөнхий геологич мэдээлэлдээ онцоллоо. Одоогоор дээрх өрөмдсөн 4  цооногийн дээжийн шинжилгээний хариу ирсэн бөгөөд нийт 34 төрлийн элементээр шинжилж тодорхойлоход  зэсийн агуулга л гэхэд  0.39 хувьтай гарчээ. Түүнчлэн өрөмдлөг хийсэн цооног бүр өөр өөр хүдрийн агуулгатай, баян, ядуу хосолсон байдалтай байгааг ч геологчид мэдээлсэн. Эрдэнэт үйлдвэрийн геологичид Оюутын ордын нарийвчилсан хайгуулыг гадны багтай хамтран хийж буй бөгөөд орчин үеийн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллаж байна.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %