Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаров Эрдэнэт үйлдвэрт айлчиллаа

          Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаров өнөөдөр Орхон аймаг, Эрдэнэт хотноо хүрэлцэн ирж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажлын айлчлал хийлээ. Түүнийг Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх болон албаны бусад хүмүүс, уурхайчдын төлөөлөл угтан авав.

          Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.М.Артыкбаев болон албаны хүмүүс дагалдан ирлээ. 

          Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров энэхүү айлчлалынхаа хүрээнд ордын нөөц, хүчин чадлаараа Ази тивд эхний тавд бичигддэг зэсийн том уурхай Эрдэнэт үйлдвэрт зочилж, тус үйлдвэрийн үйл ажиллагаа, зэсийн хүдрийг ялгах, боловсруулах технологийн талаар туршлага судалж, танилцах зорилготой байв. Тэрээр дагалдан яваа бүрэлдэхүүний хамт “Эрдэнэтийн-Овоо”-ны уурхайн бүсэд зочилж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, үйлдвэрийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, хүдэр олборлолт, боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүчин чадал, эдийн засгийн үр өгөөж, цаашдын зорилт, хөгжлийн үндсэн чиглэлээр мэдээлэл өгсөн юм. Ерөнхийлөгч С.Н.Жапаров мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын эдийн засгийн гол хүч болж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хөгжил, улс орны болоод ард иргэдийн ахуй амьдралд үзүүлж буй хувь нэмрийг онцлон сонирхсон. Түүнчлэн, айлчлалын хүрээнд Монгол, Киргиз хоёр орны найрамдлын бэлгэдэл болгож, Эрдэнэт хотноо “Ногоон төгөл” байгуулахаар ярилцлаа. 

          Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровын уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хийсэн ажлын айлчлалын үеэр түүнийг дагалдан яваа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс энэхүү төрийн айлчлалын онцлог, ач холбогдлын талаар тодруулав.

Тэрээр, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровын манай улсад хийж буй төрийн айлчлалд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндөр ач холбогдол өгч байгааг онцлоод, айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, өөрөөр хэлбэл, дипломат харилцаа тогтоосны дараагийн 30 жилд гарах өөрчлөлт, хөгжлийг бэхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцож, албан ёсны хэлэлцээр хийж, хамтын ажиллагааны хамтарсан тунхаг бичиг гаргалаа. Киргиз улс 7 сая хүн амтай, далайд гарцгүй, хөгжиж буй орон гэдгээрээ манай улстай нэлээд төстэй. Тиймээс харилцан бие биеэсээ туршлага судлах, тэр тусмаа хөрөнгө оруулалт, үйлдвэржилт, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр санал бодол солилцож ярилцсан. Ер нь бүхий л салбарын хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх зорилготой айлчлал боллоо гэж хэлж болно” гэв. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хийж буй энэ удаагийн төрийн айлчлал нь тус улсын Төрийн тэргүүний түвшинд 21 жилийн дараа болж буй түүхэн айлчлал юм.  

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %