"ДЭЭЛТЭЙ МОНГОЛ" наадмын шилдгүүд тодорлоо

          Ардын хувьсгалын их баяр наадмын нэгэн чимэг нь Үндэсний дээл хувцсаараа ижилсэн гоёдог "Дээлтэй Монгол" наадам юм. Жилээс жилд хүрээгээ тэлж, оролцогчдын тоо нэмэгдэн төгөлдөржиж буй тус наадам уламжлал ёсоор Үндэсний их баярын эхний өдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.           Энэ удаагийн "Дээлтэй Монгол" наадмыг Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ хамтран зохион байгуулсан бөгөөд нийт долоон байгууллага, 14 хос, 14 гэр бүлийн 500 гаруй хүн оролцож, Монгол үндэсний дээл хувцасныхаа гайхамшигт соёлыг түгээн дэлгэрүүллээ.           Үндэсний өв соёлоо хадгалж, үр хойчдоо бахархал болгон өвлүүлэн үлдээхэд өндөр ач холбогдолтой тус наадмын Шилдэг байгууллагаар Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын хамт олон тодорсон юм.           Түүнчлэн, наадмын "Шилдэг иж бүрэн үндэсний хувцастай гэр бүл"-ээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Засал чимэглэлч М.Гэрэлмаагийн гэр бүл шалгарч, тус үйлдвэрийн Ерөнхий захиргааны Гадаад харилцааны мэргэжилтэн У.Нармандахын гэр бүл удаах байранд, Баяжуулах үйлдвэрийн Хөвүүлэн баяжуулагч Б.Цацралын гэр бүл гутгаар байранд тус тус шалгарсан. Наадмын "Шилдэг иж бүрэн үндэсний хувцастай хос"-оор Ерөнхий захиргааны Гадаад харилцааны мэргэжилтэн У.Нармандах, эхнэр Б.Гантуяагийн хамт шалгарсан бол “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн техникч Б.Эрдэнэтулга, дадлагажигч П.Ганзаяа, Баяжуулах үйлдвэрийн жолооч Б.Шагдарсүрэн нар гэр бүлийн хамтаар удаах байрын эздээр тодорлоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %