Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт зэсийн баяжмалын даралтат шүүлтүүр шинээр суурилуулсан бөгөөд одоогоор туршилт тохируулгын ажил хийгдэж байна. Япон улсад үйлдвэрлэсэн “MCDGC-H1500x94” маркийн энэхүү даралтат шүүлтүүр суурилуулах ажил 4-р сарын 24-нөөс эхэлсэн юм. Шүүн хатаах хэсэгт энэ онд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажилд Барилга засварын цех, Засвар угсралтын цех, ХМТАЦ, манай хэсгийн Засварын болон Цахилгааны бригадынхан амжилттай ажиллалаа гэж Шүүн хатаах хэсгийн дарга Ц.Батболд ярилаа. Энэхүү шүүлтүүр нь хуучнаас 20-30 хувийн өндөр бүтээмжтэй бөгөөд цагт 120-140 тонн баяжмал шүүх хүчин чадалтай аж. Энэхүү шинэчлэл нь Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал боловсруулах өсөн нэмэгдэж буй төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд үр өгөөжөө өгсөн томоохон ажил юм.
Зэсийн баяжмалын шинэ даралтат шүүлтүүрийг туршиж, тохируулж байна
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0















