Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсгийн засварчид 45 жил ашигласан агаар сорох салхилуур буюу вентиляторуудыг 14 хоногийн хугацаанд шинэчлэн солилоо. Ашиглалтын хугацаа дууссан 20 вентиляторыг ийнхүү сольсноор Нунтаглан баяжуулах болон Урвалжийн хэсгийн агаар сэлгэлтийг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг хэт халалтаас урьдчилан сэргийлсэн байна. Нийт 20 “Вентилятор-ВКР-12,5”-ийн 17-г нь Нунтаглан баяжуулах хэсэгт, гурвыг нь Урвалжийн хэсэгт тавьжээ. Уг “Вентилятор-ВКР-12,5” нь цагт 15-20 м3/цаг агаар сорох хүчин чадалтай юм.
Агаар сорох салхилууруудыг солилоо
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















