Багш шавийн барилдлага бэхэжсээр байна

Уурхайчин багш, шавийн залгамж холбоо хүрээгээ тэлэн бэхжиж байгаа нь Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн үр дүн юм. Тус үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс “Шинэ ажилтны дасан зохицох”, “Залуу ажилтныг дэмжих”, “Залгамж”, “Манлайлал, авьяас чадвар” гэсэн хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зорилго нь үйлдвэрийн хүний нөөцийн менежментийн үйл ажиллагааг сайжруулан, ажилтнуудын чадамжид тулгуурлан, өндөр бүтээмжтэй, тогтвортой ажиллах хүний нөөцийн хөгжлийг дэмжиж, үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгддэг. Эдгээр хөтөлбөрүүдийн нэг гол үйл ажиллагаа нь ахмад болон залуу ажилтнуудын хоорондын залгамж чанарыг бэхжүүлж, багш шавийн холбоог бодлогын түвшинд дэмжих үйл явц юм. 

Энэ хүрээнд “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрийн багш шавийн гарын үсэг зурж, батламж гардуулах ёслол өнөөдөр боллоо. Багш, шавийн холбоог бодлогын түвшинд дэмжсэнээр дадлага туршлагатай багш ажилтнаар дамжуулан хүний нөөцийн хөгжлийн дараагийн шинэ үеийг авчрахыг зорьж буйг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр тус ёслолын ажиллагааны үеэр онцлов. Түүнчлэн “Хөгжлийн цогц хөтөлбөрүүд хоорондоо уялдаа холбоотой хэрэгждэг. Залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн багш шавийн батламжийг  “Манлайлал, авьяас чадвар” болон “Залгамж” хөтөлбөрийн багш нар гардаж байгаа нь үүнийг гэрчилнэ. Залуу ажилтнуудынхаа итгэл найдварыг хүлээж, багшаар сонгогдсон дадлага туршлагатай ажилтнуудад баяр хүргэе. Мэргэжлийн ур чадвар, хувь хүний төлөвшил, хичээл зүтгэл, давуу тал, үнэт зүйлээрээ манлайлж, шинэ залуу ажилтнуудад өөрийн сайн туршлага, мэдлэг чадвараа харамгүй хуваалцаж сургана гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээгээд багш, шавь нарт амжилт хүссэн юм.  
Үйлдвэрийн хэмжээнд гурав дахь жилдээ хэрэгжиж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрт энэ жил 460 орчим ажилтан хамрагдаж, мэдлэг мэргэжил, авьяас ур чадвараа хөгжүүлж байна. Хөтөлбөрийн үр дүн, үйл ажиллагааг оны төгсгөлд дүгнэх юм байна.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
1
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %