Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын эрүүл мэндийн манаанд ажилладаг "Эрдэнэт" сувиллын цогцолбор энэ сард үйл ажиллагаагаа сурталчлах аян зохион байгуулж байна. “Өөрийгөө хайрлаж, эрүүл мэндээ дэмжье” уриан дор явагдах сарын аяны нээлтийн өдөрлөг өнөөдөр хоёр дахь өдрөө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны II байранд амжилттай үргэлжиллээ. "Эрдэнэт" сувиллын цогцолборын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тасгийн хийсэн "Шим тэжээлийн төгс агууламж бүхий өглөөний цайны амталгаат үзэсгэлэн, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, зөвлөгөө, цусан дахь сахар, биеийн жингийн үзүүлэлтүүдийн хэмжилт, эрүүл мэндийг дэмжигч үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын бүтээгдэхүүнүүдийн танилцуулга, оношилгоо, ажлын байрны дасгал хийх зэрэг үйл ажиллагаа өдөрлөгийн үеэр явагдлаа.
Эрдэнэт сувиллын цогцолбор сүүлийн жилүүдэд ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтэд дүн шинжилгээ хийж, өвдөхөөс нь өмнө урьдчидан сэргийлэхэд илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар тус цогцолборын чанарын менежер Л.Машбат ярилаа. Иймээс эрүүл жиндээ хүрэх, зохистой дадал төлөвшүүлэх “Энэ жилдээ эрүүл жиндээ...” төсөл, Элэгний В вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, дархлаажуулах “Тамхигүй орчны төлөө хамтдаа” төсөл, “Тэгш нуруу” хөтөлбөр зэргийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус цогцолбор аяны хүрээнд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн ажлын байран дээр амилуулах суурь тусламж үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, “Чанартай сэргээн засалт-Амьдралын чанар” өдөрлөг зохион байгуулах юм.















