Олон Улсын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагаас зохион байгуулсан Ази, Номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнуудын 13 дахь удаагийн хурал боллоо

Ази, Номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнуудын 13 дахь удаагийн уулзалт-эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн Олон улсын хуралд Монгол, Япон, Солонгос, Тайвань, Вьетнам, Малайз, Непал, Индонез, Филлипин, Мьянмар зэрэг 23 гаруй орны 200 гаруй эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн төлөөлөл танхим болон цахимаар оролцлоо.

 

Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага (ДЭИЭНБ) нь одоогоор 60 гаруй орны 250 мянга гаруй гишүүнтэй, Ази, Номхон далайн бүсийн орнуудын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага нь 15 орны 50 мянга гаруй гишүүнтэй, харин Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллага нь удирдах зөвлөлийн 21 гишүүн, 400 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, WSTEM-ийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор Ч.Ундрам, Монгол Улсын Еөнхийлөгч У.Хүрэлсүхийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагын ерөнхийлөгч, доктор Jung Sun Kim (Жун Сан Ким), БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, INWES-ын /Олон улсын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн байгууллага/ Төслийн зохицуулагч, доктор Саара Пеерс, INWES-ын Санхүү хариуцсан мэргэжилтэн Силвиа С.Кегел, Японы эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн байгууллагын гишүүн, доктор Чикайо Канда, Солонгосын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн холбооны гишүүн, доктор Сок Кён Ким, Малайзын инженерчлэл, технологийн институтийн гишүүн, доктор Сюхайда Исмаил,  Мьянмарын инженерийн нийгэмлэгүүдийн холбооны Эмэгтэй инженерүүдийн бүлгийн гишүүн, доктор Хин Сандар Тун, Непалийн шинжлэх ухаан технологийн эмэгтэйчүүдийн холбооны гишүүн Жүн Хада,  Филиппиний технологийн зөвлөлийн гишүүн, доктор Жэйн Торрано Тапел, Шинжлэх ухаан технологийн Тайвань эмэгтэйчүүдийн холбооны гишүүн, доктор Аня Маан-Юх Ли, VAFIW, Вьетнамын Оюунлаг эмэгтэйчүүдийн холбооны гишүүн, доктор Ле Ти Хоп зэрэг хүндтэй зочид хүрэлцэн ирсэн нь хурлын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байлаа.


Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтуудын хүрээнд
- Хүнсний аюулгүй байдал ба эрүүл мэнд
- Боловсрол, шинжлэх ухаан
- Хүрээлэн буй орчин
- Нийгэм, эдийн засаг
- Инженерчлэл гэсэн таван салбар хуралдааныг зохион байгуулан олон улсын эрдэмтэн, судлаачдын судалгааны бүтээлийг таницууллаа.
“Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хурал нь хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд салбар хуралдаанууд, гишүүн орнуудын тайлан, гишүүн улсуудын уулзалт, эрх шилжүүлэх ёслол зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдаж, үүгээр дамжуулан эмэгтэй эрдэмтдийн бүтээлийг таниулах, инновацыг нэвтрүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний өгөөжийг нэмэгдүүлэх, соёл, түүх, уламжлалыг олон улсад таниулах зорилготой байлаа.
Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага нь ЮНЕСКО-ын дэмжлэгтэйгээр шинжлэх ухаан, технологи, инженерийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн бүтээлч оролцоогоор дамжуулан улс орнуудын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор 1999 онд байгуулагдсан ба 60 гаруй орны 250 мянга гаруй гишүүнтэй, олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа сайн дурын байгууллага юм. Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгуулага нь удирдах зөвлөлийн 21 гишүүн, 600 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Тус хуралд “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-аас Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Хуулийн хэлтсийн Тэргүүлэх хуульч З.Жаргалмаа, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий инженер Х.Оюунтунгалаг, ‘‘Эрдэнэт’ сувиллын цогцолборын Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын их эмч Ж.Жавзмаа, ‘'Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш Б.Энхцэцэг, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнэ, Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн Хяналтын инженер Д.Баярмаа, Зураг төслийн хүрээлэнгийн Инженер Ж.Хурц, Дулааны цахилгаан станцын Үйлдвэр техникийн товчооны дарга С.Буяндэлгэр, Ус хангамжийн цехийн технологич Д.Золбооцэцэг, Барилга засварын цехийн Үйлдвэр техникийн товчооны дарга Э.Жаргалцэцэг, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын Судалгаа, цахим системийн албаны дарга Л.Энхтүвшин нар оролцлоо.


Үзэсгэлэнд хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын Судалгаа, цахим системийн албаны дарга Л.Энхтүвшин (докторант), Ус хангамжийн цехийн цэвэр ус хангамжийн хэсгийн дарга П.Гансүх (магистр) нар “УС ӨРГӨХ СТАНЦЫН ШАХУУРГЫН АЖИЛЛАХ ЦАГИЙГ ОНОВЧИЛЖ ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ” сэдэвт бүтээлээр амжилттай оролцлоо. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
1
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %