Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

“Их зогсолт” чанартай болж, үйлдвэрлэлээ амжилттай залгалаа


Өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдлаар нэрлэгдэх “Их зогсолт”-ын талаар Ерөнхий инженер Т.Батмөнхийн хийсэн мэдээллээр даваа гаригийн шуурхай зөвлөгөөн эхэллээ.  Хагас жилийн турш бэлтгэл хангаж, зохион байгуулсан энэ удаагийн “Их зогсолт” амжилттай болж, төлөвлөсөн засвар үйлчилгээний ажлуудаа хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэж дууссан байна. Энэ ажилд идэвх зүтгэлтэй хамтран ажилласан “Их зогсолт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг, Үйлдвэрлэлийн хэлтэс, Механикийн хэлтэс, Эрчим хүчний хэлтэс болон бүтцийн цех нэгжийн удирдлага, хамт олонд талархаж буйгаа Ерөнхий инженер энэ үеэр онцлов. 
Түүнчлэн “Их зогсолт”-ыг саадгүй, амжилттай зохион байгуулахад засварын ажлын шаардлагатай бүх материал, эд анги, сэлбэг тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хангамжийг хариуцан ажилласан Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, түүний харьяа хэлтсүүдийн үүрэг оролцоо онцгой чухал байсныг дурдаад, бэлтгэл ажилд өндөр хариуцлагатай ажилласан гэж үнэлэв. Ингэснээр “Их зогсолт”-оор хийсэн засварын ажлууд сайн хийгдэж, оны эхнээс бэлдсэн ажил үр өгөөжөө өгснийг үйлдвэрийн удирдлагын зүгээс тэмдэглэлээ. 
Зогсолт сайн хийгдвэл засварын ажил чанартай гүйцэтгэгдэж, үр дүнд нь залгалт амжилттай болдог. Мөн цаашид багаар хийх томоохон ажлуудаа ч тодорхойлж төлөвлөдөг. Энэ бүх зорилгоо биелүүлж, ирэх нэг жилд үйлдвэрлэл тасралтгүй, найдвартай ажиллах боломжоо баталгаажууллаа. Өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 2-ныг хүртэл үргэлжилсэн ээлжит “Их зогсолт”-д Баяжуулах үйлдвэр, ХМТАЦ, Цахилгаан цех, Ус хангамжийн цех, Засвар угсралтын цех, Барилга засварын цех, Автотээврийн цех, Чанарын хяналтын хэлтэс, Механикийн хэлтэс, Үйлдвэрлэлийн хэлтэс, ХАБЭА-н хэлтэс, Эрчим хүчний хэлтэс, Зураг төслийн хүрээлэн зэрэг 10 гаруй бүтцийн нэгжийн 3440 инженер техникийн ажилтан, ажилчид оролцож, нийт 606 багц ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн байна.

Оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биеллээ


Өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр Үйлдвэрлэлийн хэлтэс оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Оны эхний 6 сард уурхайчид 14307.0 мянган метр куб уулын цул гаргаж, 6779.98 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэснээр эдгээр үзүүлэлтүүд 100.1 хувиар биелжээ. Мөн нийт 19495.0 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөө 100 хувиар биелсэн бол, исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөө 113.2 хувьд хүрчээ. Энэ хугацаанд нийт 303150 тууш метр өрөмдөж төлөвлөгөө 107.4 хувиар биелсэн дүнтэй байна. 
Баяжуулагчид оны эхний хагаст үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар давуулж, амжилтаар дүүрэн ажиллажээ. Тухайлбал, 18514.0 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөгөө 100 хувиар биелүүлэв. Түүнчлэн, хүдэр дэх зэс молибдены төлөвлөгөө 101.1-108.0 хувь, металл авалт 101-112.5 хувь, зэсийн баяжмал гаргалт 101.6 хувь, молибден 113.9 хувь, ачигдсан зэс, молибдены баяжмалын төлөвлөгөө 101.7-119.8 хувиар тус тус биеллээ. 
Эрдэнэт үйлдвэрийнхэн оны эхнээс ачигдсан зэс молибдены баяжмал буюу бүтээгдэхүүний чанарын төлөвлөгөөг 102.1-106.6 хувиар биелүүлсэн үзүүлэлттэйгээр оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ.   

"Эрдэнэт" сувиллын цогцолборын сарын өдрүүд эхэллээ


Эрдэнэт үйлдвэрийн харьяа нийгмийн цехүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах, онцлог давуу тал, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах сарын аяныг үйлдвэрийн хэмжээнд ээлжлэн зохион байгуулж байна. 
Шинэ гарч буй 7 дугаар сард "Эрдэнэт" сувиллын цогцолборынхон үйл ажиллагаагаа танилцуулж, уурхайчдадаа эрүүл мэндийн сургалт сурталчилгааг чиглүүлэхээр сарын аяны нээлтээ хийлээ. 
Сарын аяны хүрээнд тус цогцолборынхон “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”, “Чанартай сэргээн засалт-Амьдралын чанар”, “Вирус гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” зэрэг сэдвээр томоохон өдөрлөг зохион байгуулах бол үйлдвэрийн бүтцийн нэгжүүд дээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг өдөр тутамд хийх юм байна. 
“Бид энэ сарын аяны турш уурхайчдад хэрхэн эрүүл амьдарч, эрүүл мэндээ хамгаалах талаар шат дараатай мэдлэг, мэдээлэл өгнө. Өөрөөр хэлбэл, эм тариа, эмчилгээний  бүтээгдэхүүн сурталчлахгүй, харин эрүүл хооллох, эрдэс бодисоо зөв нөхөх, дасгал хөдөлгөөнөөр эрүүлжих талаар мэдлэг өгөхийг чухалчилсан” гэж тус цогцолборын Чанарын менежер Л.Машбат аяны зорилгоо онцолсон. Тус цогцолборын эмч, мэргэжилтнүүд үйлдвэрийн цех, нэгж дээр хуваарийн дагуу ажиллаж, ажилчдын биеийн жингийн индексийг тодорхойлж, эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөө өгөх юм байна.   

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %