“Энэрэл”-ийн Хөдөлмөр зуслан тусгай хөтөлбөрөөр ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” хүүхдийн төвийн Хөдөлмөр зуслангийн нээлт “Дэлэнгийн ам”-нд өнөөдөр боллоо. Уламжлал ёсоор 8-р сарын 20 хүртэл зуслангийн үйл ажиллагаа үргэлжлэх аж. Энэхүү хөдөлмөр зусланд хүүхэд багачуудын дунд гар урлалыг хөгжүүлэх, цагаа идээ боловсруулах, хүндэт зочидтой танилцах, нохойн хошуу, таван салаа гэх мэт ургамал түүж бэлтгэн хатаах зэрэг олон төрлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн дөрөв, зургаагийн харьцаатай хүлэмжид нарийн ногоо тарьжээ. Одоо “Энэрэл” төвийн хөдөлмөр зусланд 50 хүүхэд зуныхаа амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж байна. “Энэрэл” хүүхдийн төвийн эрхлэгч М.Майцэцэгийн сэтгэгдлийг сонсоход: “Манай “Энэрэл” хөдөлмөр зуслан 30 жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй. Хүүхдүүдийг зуны улиралд чийрэгжүүлэх, ажил хөдөлмөрт сургах нь зуслангийн нэг эрхэм зорилго. Мөн хүүхдүүдийг дулааны улиралд эко орчинд өсгөж хүмүүжүүлж байгаа нь тэдний эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой. Сүүлийн нэг, хоёр жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар хичээл орсон нь хүүхдийн сурлагын хоцрогдолд нөлөөлсөн. Дээр нь секц, дугуйлан хичээллээгүй. Эдгээрээс шалтгаалан хүүхдүүдийн нийгмийн идэвх буурсан. Энэ бүхнийг нөхөх зорилгоор хүүхдүүдийн дунд олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулж байна. Уг тэмцээнүүдэд манай төвийн хүүхдүүд ганзага дүүрэн амжилттай оролцсонд багшийн хувьд баяртай байна. Манай төвийн гурван хүүхэд “Хангарди” спорт клубийн нэр дээр хөл бөмбөгийн шигшээ багийн дээд лигт тоглож байна. Хоёр хүүхэд англи хэлний их сорилгын шалгалтад бэлтгэгдэж байна. Нэг хүүхэд Боловсролын их сургуулийн Биеийн тамирын ангийн оюутан боллоо. Энэ жил Архангай аймагт Скаутын холбооны 100 жилийн ойд зориулсан бүсийн Майхан цугларалт болсон. Уг цугларалтад манай арга зүйч Х.Баярмаа хүүхдүүдтэйгээ саяхан амжилттай оролцоод ирлээ” гэв.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %