Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

“Их зогсолт”-той шинэ долоо хоног эхэллээ


Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ээлжит “Их зогсолт”-ыг энэ долоо хоногийн Баасан гаригт эхлүүлнэ. Удирдлагуудын энэ удаагийн өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний гол сэдэв энэ байв. Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, тасралтгүй горимын аюулгүй байдлыг хангах зорилгоор нөөцгүй техник, тоног төхөөрөмждөө иж бүрэн засвар үйлчилгээ хийдэг. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацаанд үйлдвэрийн хэмжээнд “Их зогсолт” зохион байгуулж, нарийн бэлтгэл, төлөвлөгөөний дагуу богино хугацаанд бүх тоног төхөөрөмжөө засаж, хүч сэлбэдэг. Энэ жилийн “Их зогсолт” хийх бэлтгэл ажил үндсэндээ 100 хувь хангагдсан, гэж Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг илтгэлдээ танилцуулав. Тухайлбал, өнөөдрийн байдлаар, бүх цех нэгжүүд ХАБЭА-н хамгаалах хэрэгслийн жагсаалт гаргаж, бэлэн болгосон бол Чанарын хяналтын хэлтэс дээр хийгдэх ажлын багаж, тохиргоо, хэмжилтүүдийн захиалгыг нарийвчлан гаргаж өгчээ. Мөн Ерөнхий диспетчерт шаардлагатай бүх тоноглол, тусгай болон бусад зориулалтын тээврийн машины захиалга хүргүүлж, нарийвчилсан төлөвлөгөөг гаргасан байна. Түүнчлэн, энэ үеэр ажиллах ажилчдын халуун хоолны хуваарилалтыг өнөөдөр эцсийн байдлаар гаргаж өгөхийг холбогдох мэргэжилтэнд хариуцууллаа. “Их зогсолт”-ын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах өргөтгөсөн штабын хурал ирэх пүрэв гаригт хуралдаж, үүнд үйлдвэрийн Ерөнхий захирал, Ерөнхий инженер болон бүтцийн бүх цех нэгж, гаднын гүйцэтгэгч компанийн удирдлагууд оролцож, бэлтгэл ажил, бэлэн байдлыг эцсийн байдлаар хэлэлцэх юм байна. Ингэснээр баасан гарагт эхлэх “Их зогсолт”-ын бэлтгэл ажил хангагдаж дуусах ажээ. 

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдахыг анхааруулав


Нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт үйлдвэр, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтан, нийт уурхайчдаа эрүүл мэндийн иж бүрэн үзлэг оношилгоонд хамруулдаг. 2023 оны урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 9000 гаруй хүн хамруулахаар, өдөрт 55 хүнд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийхээр төлөвлөн ажиллаж буйг “Эрдэнэт Медикал” эмнэлгийн Үйл ажиллагаа хариуцсан орлогч захирал Л.Туул мэдээллээ. Өнгөрсөн 4 дүгээр сарын 17-нд эхэлсэн урьдчилан сэргийлэх үзлэгт энэ сарын 23-ны байдлаар 2486 хүн хамрагдаад байна. Энэ нь өдөрт 55 хүн хамруулах төлөвлөсөн тоонд хүрэхгүй байгаа бөгөөд оны төгсгөлд үзлэг дуусахгүй байх эрсдэл үүсэж болзошгүй байгаа аж. “Эрдэнэт Медикал” эмнэлэг үйлдвэрийн ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулахаас гадна Орхон аймаг болон бусад аймаг, орон нутгийн иргэдэд Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг оны эхнээс урьдчилан төлөвлөсний дагуу хүргэн ажиллаж байна. Иймд бүтцийн нэгжийн удирдлагууд ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт цаг хугацаанд нь бүрэн хамруулахад анхаарч, идэвх санаачилга гарган ажиллахыг тус эмнэлгийн зүгээс хүсэв. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %