Тээвэр, ложистикийн төвийн удирдлага ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч нартай хамтран “Зохистой жинд хүрцгээе” аяныг энэ оны гуравдугаар сараас эхлэн хоёр үе шаттайгаар эхлүүлсэн.
Тус төвийн ажилтнууд зургаан багт хуваагдаж, аяны эхний шат гуравдугаар сарын 12-ноос зургадугаар сарын 10-ны хооронд явагдав. Аяны хугацаанд ажлын байранд мэргэжлийн эмч нар ажилтнуудад эрүүл мэндийн боловсрол, зөв хооллох тухай мэдлэг олгох 10 удаагийн сургалт зохион байгуулж, ганцаарчилсан зөвлөгөө өгсөн.

Эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр ууланд алхах, бассейнд явах, фитнесээр хичээллэх, хорт зуршлаас татгалзах, биеийн ачааллыг тэнцвэржүүлсний үр дүнд давтан хэмжилтэд орсон нийт ажилтнууд биеийн жингээсээ нийлбэр дүнгээр 261.6 кг хассан юм.
Аяны нэгдүгээр шатны хаалтын ажиллагаа 06-р сарын 10-нд Ар булгийн ойн чөлөөнд боллоо. Энэ үйл ажиллагаанд 100 ажилтан Баян-Өндөр уулын хормойноос Ар булаг хүртэл дөрвөн километр явган алхаж очсон юм. Энэ үеэр эмч нар Эрүүл мэндийн сургалтаар өгсөн мэдлэгийг батжуулж АХА тэмцээн зохиож, Агуулахын нярав Б.Золзаяа, Мастер Д.Гантулга, Арга зүйч В.Мягмарханд нар түрүүлсэн.
Гурван сарын хугацаанд Т.Пүрэвсүрэн ахлагчтай баг 67,6 хувийн оролцоотой, нийлбэр дүнгээр 130.5 кг жин хаяж, эхний шатанд түрүүлэв. Эрэгтэйчүүдээс П.Далай-Эрдэнэ 35кг, эмэгтэй-чүүдээс С.Өлзийням 10.7кг жин хассан байна.
“Зохистой жинд хүрцгээе” аяны хоёрдугаар шат ирэх есдүгээр сарын нэгнээс 11 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилж, дүнгээ гаргах юм.


















