Тээвэр, ложистикийн төвийн усан хангамжийн шугамыг шинэчлэх ажил ид өрнөж байна. Одоогоор уг ажил 50 хувийн гүйцэтгэлтэй, газар шорооны ажил, шугам хоолой, трасс байрлуулалт хийгдэж байна. Усан хангамжийн 680 м урт шугамыг шинэчилснээр ундны усны найдварт ажиллагаа сайжрах төдийгүй төв агуулахад хадгалагдаж буй олон тэрбумын үнэтэй сэлбэг хэрэгсэл, бараа материалыг галын аюулаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх юм.
Түүнээс гадна тус төвд Замын аж ахуйн хэсгийн агуулах барих, зүтгүүрийн депогийн захиргааны байрны дээврийн их засвар, галын автомат системийг шинэчлэх, Нефть баазын шугам хоолойн засвар, Сэлгээний ТП дохио, өртөөний гол замын кабель шугамыг шинэчлэх ажлууд хийгдэж байна.
Усан хангамжийн найдварт ажиллагаа сайжирна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















