Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн цехүүдийн ахмадуудын дунд “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын нэрэмжит снукер биллиардын 12 дахь удаагийн тэмцээн энэ сарын 14-нд “Сархиа” байгалийн чийрэгжүүлэлтийн хэсгийн биллиардын төвд боллоо. Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойд зориулан зохион байгуулсан уг тэмцээнд 30 гаруй тамирчин оролцсоноос Спорт цогцолборын Д.Буянзаяа тэргүүлж, Соёл, урлагийн цогцолборын Д.Доржпүрэв дэд байр, Аж ахуй, үйлчилгээний цехийн Э.Тогтохдаваа гутгаар байр, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Д.Цэдэндорж тусгай байр тус тус эзлэв. Тэмцээнийг Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл, СААЖЦ-ын Ахмадын зөвлөл хамтран зохион байгууллаа.
Нийгмийн цехийн ахмадууд биллиардаар өрсөлдөв
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















