Ерөнхий захиргааны ажилтнууд спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны 22 газар, хэлтэс нэгжийн ажилтнууд спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж байна. Өчигдөр тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болж, Ерөнхий захирал Г.Ёндон, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх тэргүүтэй газар, хэлтсийн удирдлагууд оролцож, баг тамирчдад амжилт хүсэв. “Спортын наадам-2023” тэмцээнийг нээж, Ерөнхий захирал Г.Ёндон, “Зууны манлай үйлдвэрийг тасралтгүй найдвартай ажиллуулж, өдрөөс өдөрт хөгжүүлэн авч явахад тархи оюун, мэдлэг чадвараа зориулан, бодлого зорилтоо хэрэгжүүлэн ажилладаг Ерөнхий захиргааны газар, хэлтсүүд санаачлан, спортын уухай дор нэгдэж байгаад Ерөнхий захирлын хувьд баяртай хүлээн авч буйгаа илэрхийлье. Спорт бол баг хамт олныг нэгтгэх, бэхжүүлэх, харилцан бие биеэ дэмжин нөхөрлөхөд хамгийн зөв гарц, зам байдаг. Та бид ажил хэргийн албан харилцаанаас гадна нэг хамт олны нэгдмэл хүсэл мөрөөдөл, ялалт амжилтын төлөө хамтын хүч, эрмэлзэлтэй байх ёстой. Энэ утгаараа энэхүү спортын наадам бид бүгдэд урам зориг, итгэл хүндлэл өгсөн сайхан арга хэмжээ болно гэдэгт итгэл дүүрэн буйгаа илэрхийллээ. 


Эрдэнэт үйлдвэрийн бүтэц 50 гаруй цех нэгжээс бүрддэг бөгөөд энэхүү “Спортын наадам-2023” тэмцээнд Ерөнхий захиргааны 22 газар, хэлтсийн ажилтнууд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбоог сайжруулах, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, спортоор хичээллэхийн ач тусыг сурталчлах уриатай “Спортын наадам-2023” тэмцээн дартсын төрлөөр эхэлсэн бол өчигдөр волейболоор үргэлжиллээ. 
Дартсын тэмцээнд газар хэлтсүүд 8 баг болон оролцсоноос Дотоод хяналт, мониторингийн хэлтэс, Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтсийн хамтарсан 8-р баг түрүүлж, ХОХААБГ, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газар, Гадаад харилцаа, экспортын хэлтсийн хамтарсан 3-р баг дэд байр, Үйлдвэрлэл-техникийн бодлого, төлөвлөлтийн газар, Механикийн хэлтэс, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн хамтарсан 2-р баг гутгаар байрыг тус тус эзэлсэн байна. Харин волейболын тэмцээний тэргүүн байранд Дотоод хяналт, мониторингийн хэлтэс, Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтсийн хамтарсан 8-р баг шалгарч, удаах байрыг Хүний нөөц, захиргааны хэлтэс, Геологи, маркшейдерийн хэлтэс, Үйлдвэрлэлийн хэлтсийн хамтарсан 7-р баг, гутгаар байрыг ХОХААБГ, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газар, Гадаад харилцаа, экспортын хэлтсийн хамтарсан 3-р баг тус тус хүртлээ.
“Спортын наадам-2023” тэмцээн өнөөдөр сагсан бөмбөгийн төрлөөр үргэлжилж, ирэх бямба гаригт хөгжилтэй буухиа тэмцээнээр үргэлжлэн, дүнгээ гаргах юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %