"Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн 24 дэх төгсөлтийн “Эрдмийн баяр” боллоо

Уул уурхайн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор 1975 онд “Сургалтын төв” нэртэй байгуулагдан, эдүгээ ШУТИС-ийн харьяа цогцолбор сургууль болж өргөжсөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 24 дэх төгсөлтийн баяр өнөөдөр боллоо. Тус сургууль дээд мэргэжилтэй уул уурхайн инженер, техникийн ажилтнууд бэлтгэж эхэлснээс хойш ийнхүү 24 дэх хаврын улирлаа үдэж байна.  2022-2023 оны хичээлийн жил “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хувьд түүхэн үйл явдал, ололт амжилтаар дүүрэн байсныг захирал, доктор Д.Зоригтхүү нээлтийн эхэнд онцолсон. Тэрээр хэлсэн үгэндээ, “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001 стандартыг нэвтрүүлсэн бол Ахлах сургууль олон улсын Кембрижийн хөтөлбөрөөр анхны элсэлтээ хүлээн авлаа. Түүнчлэн шинээр техникийн боловсрол олгох тусгай зөвшөөрөл авч, гурван мэргэжлээр элсүүлэн Политехник коллежийн үйл ажиллагааг эхлүүлэх шинэ хуудас нээлээ. Олон улсын ISO 96006 стандартын дагуу дэлхийд ажиллах эрх бүхий гагнуурчид бэлтгэдэг боллоо. Монгол Улсын Засгийн газрын 293 дугаар тогтоолын дагуу багш ажилтнуудын эгнээ өргөжлөө” хэмээн,  24 дэх удаагийн төгсөлтийг хамтдаа бүтээсэн эрхэм багш ажилтнууд, төгсөгч оюутнууддаа баяр хүргэж мэндчилэв.  


Нээлтийн ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Ерөнхий захирал, Геологи-минералогийн ухааны доктор Г.Ёндон, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Т.Намнан, Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал, доктор, профессор Д.Цолмонбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Батмөнх болон тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, бусад удирдлагууд, багш оюутнууд, эцэг эхчүүд оролцон , “Эрдмийн баяр”-аа тэмдэглэлээ. 


"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон баяр хүргэж, хэлсэн үгэндээ, "Өнөөдөр энд бакалавр, магистрын дипломоо гардан авахаар хүрэлцэн ирсэн, өнгөрч буй 4,5 жилд маш их хичээж суралцсан төгсөгчид, өөрийн эрдэм мэдлэгээ шавь нартаа харамгүй зааж сургасан эрдэмтэн багш нартаа, сургуулиа амжилттай төгсөж буй хүүхдүүдээрээ бахархаж байгаа эцэг эхчүүд та бүхэнд “Эрдмийн баяр”-ын халуун мэнд хүргэе. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль олон жил уул уурхайн салбарт мэргэжлийн инженер, техникийн ажилтныг бэлтгэж ирсэн арвин туршлагатай. Тэгвэл өнгөрсөн оноос Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор МУИС-ийн тодорхой бүрэлдэхүүн хэсгийг нэгтгэж, нийгмийн чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн нь дараагийн дэвшил, туршилгад хөтлөх онцлог үйл явдал, ололт боллоо. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс энэ сургуулиа үргэлж дэмжиж, эндээс суралцаж төгссөн олон төгсөгчид өнөөдөр манай үйлдвэрийн цех, нэгжийн удирдлага, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг гардан хариуцдаг чадварлаг мэргэжилтнүүд болон ажиллаж буйг тэмдэглэхэд таатай байна. Бид саяхан тус сургуулийн стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулан, ажиллаж эхэлсэн. Эрдэнэт үйлдвэр дэлхийн хэмжээний үйлдвэр учраас үйлдвэрлэлд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж байна. Түүнийг дагаад тэнд өндөр мэдлэг, мэргэжлийн ур чадвар хэрэгтэй болно. Тиймээс төгсөгчид болон сургуулийн сургалтын чанар арга барилаас илүү ихийг хүсэж, тэр хэмжээгээр дэмжин хамтран ажиллах болно. Энэ хүрээнд цаашид сургалт үйлдвэрлэлийг холбосон гүүр нь байхыг эрхэмлэнэ” гэж онцоллоо. Ингээд 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын 24 дэх төгсөлтийн төгсөгчдөд бакалавр, магистрын зэрэг, диплом гардуулж, ажил амьдралын өргөн далайд сэлүүр алдахгүй, амжилт дүүрэн аялахын ерөөл дэвшүүлэв.  


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %