Туршлагатай ажилтнууд “Залгамж үеэ бэлдэж, өөрийгөө хөгжүүлье” уриалгад нэгдлээ

Хөгжлийн 45 жилийн түүхтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олон жил ажилласан дадлага туршлагатай, ачааны хүндийг үүрдэг үнэ цэнтэй ажилтнууд жилээс жилд "гавьяа"-ндаа гарч, залуучууд болон дээд боловсролтой ажилтны тоо 30 гаруй хувиар нэмэгдэж, нийт ажилтны 70 хувийг залуус бүрдүүлж байгаа нь залгамж халааг бэлтгэх, улмаар үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад хүний нөөцийн өөрчлөлтийн цаг үед анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрт 20-иос дээш жил ажиллаж буй мэргэжилтнүүдийг хамруулсан “Залгамж үеэ бэлтгэж, өөрийгөө хөгжүүлье” сэдэвт сургалт өнөөдөр боллоо.


Сургалтын эхэнд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр хүний нөөцийн бодлого, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулж, туршлагатай ажилтнуудын мэдлэг, ур чадвар, зөв дадал, харилцаа хандлага, ажлын арга барилыг залуучуудад өвлүүлэх, байгууллагын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд 20-иос дээш жил ажиллаж буй үнэ цэнтэй ажилтнуудын үүрэг чухал болохыг онцолсон. Мөн Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн товчооны дарга Т.Тунгалагтамир хүний нөөцийн “Залгамж” хөтөлбөрийн танилцуулга хийж, энэхүү хөтөлбөр, сургалт амжилттай хэрэгжсэнээр хувь хүн дараагийн амьдралын зорилгоо тодорхойлно, залгамж холбоо бүрдэнэ, байгууллагын соёл уламжлагдана, хамт олны дунд эерэг хандлага төлөвшинө, богино хугацаанд чадварлаг хүний нөөцийг бэлтгэнэ гэх мэт олон давуу тал, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ өдөр Сэтгэл судлалын Үндэсний төвийн Гүйцэтгэх захирал, багш Б.Ууганцэцэг, Сэтгэл судлаач Г.Золжаргал нар Сэтгэл зүйн эрүүл мэнд-амьдралын чанар, зорилгоо тодорхойлох лекц ярилцлага хийж, туршлагатай ажилтнууд “Залгамж үеэ бэлтгэхэд таны оролцоо яагаад чухал вэ” сэдвээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн ахлах багш, сэтгэл судлаач Б.Уламбаярын илтгэлийг сонсож, өөрийгөө хөгжүүлэхэд суралцлаа.  

 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %