Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтад Орхон аймгийн 1200 гаруй хүүхэд оролцсоноос нийт 12 сурагч 800 оноо авчээ. Эдгээр сурагчдын тав нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ерөнхий боловсролын Орос 19 дүгээр сургуулийн төгсөгчид байна. Тодруулбал, Орос сургуулийн 12А ангийн сурагч Цэрмаагийн Намуундарь, 12Б ангийн сурагч Мөнхболдын Тэмүүлэн, Бат-Эрдэнийн Марал, Ганхуягийн Эрхэс, Шинэжилийн Нямжаргал нар элсэлтийн ерөнхий шалгалтын Орос хэлний судлагдахуунаар дээд оноо авч, бэлтгэсэн багш Ерастова И.А. болон эцэг эх, сургуулийн хамт олноо баярлууллаа.
Мөн 12Б ангийн сурагч Б.Марал Олон улсын шалгалтын дүн, оноог Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноотой дүйцүүлж болох журмын дагуу Англи хэлний IELTS шалгалтын дүнгээ дүйцүүлэн 800 оноо авчээ. Орхон аймаг Элсэлтийн ерөнхий шалгалтын нийт дүнгээрээ улсын хэмжээнд долдугаарт эрэмбэлэгдэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтаас дээд оноо авсан төгсөгчдөдөө, бэлтгэсэн багш нарт нь болон эцэг эх, асран хамгаалагчдад нь баяр хүргэж, нийт төгсөгчдийнхөө мэргэжил сонголтод нь амжилт ерөөе.















