“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Механикийн хэлтсийн дарга Б.Чинзоригоос энэ онд “Их зогсолт”-оор хийгдэх засвар үйлчилгээний ажлын талаар тодрууллаа.
-Их зогсолтоор хийх ажил энэ сарын сүүлийн хоёр өдөр үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл 48 цагийн хугацаанд төлөвлөсөн ажлууд хийгдэнэ. Өмнөх хоёр жил Улаанбаатар хотын IV Цахилгаан станцын их засвартай уялдаад тухайн оны 7-р сарын 30, наймдугаар сарын эхээр ээлжит засварын ажил хийгдэж байсан. Энэ онд олон жил хийгдэж ирсэн хугацаандаа их засварынхаа ажлыг хийнэ. Их засварыг зохион байгуулж явуулах зорилготой бэлтгэл ажлыг хангах штаб ажиллаж байна. Одоогийн байдлаар Их зогсолтын бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Зарим нэг хангамжтай холбоотой асуудал бий. Цөөн тооны сэлбэг, материал хугацаандаа ирэхгүй байх магадлалтай. Иймээс шаардлагатай гурван сэлбэг хэрэгсэл хугацаандаа ирэхгүй бол гэрээний дагуу шуурхай худалдан авалт хийх талаар үйлдвэрийн Тамгын газар болон Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газартай тохирсон. Ингэснээр их зогсолт хийх бэлтгэл ажил 100 хувь хангагдана.
-Үүнээс гадна хийхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?
-10 мян/м3-ын резервар (усан сан) дээр засвар үйлчилгээ хийх ажил байгаа. Үүний гэрээ хийгдэх шатандаа явж байна. Хүн хүч, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бараа материалаар бүрэн хангагдсан. Энэ жил 606 нэр төрлийн засварын ажил хийхээр төлөвлөсөн. Баяжуулах үйлдвэр, Ус хангамжийн цех, Цахилгаан цех, Дулааны станц, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех хамтран нөөцгүй тоног төхөөрөмжийг дараа жилийн их зогсолт хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн тех-нологийн найдвартай ажиллагааг ханган засвар үйлчилгээ хийдэг. Уламжлал ёсоор манай инженер техникийн ажилтнууд, засварчид өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан их зогсолтын засвар үйлчилгээг хийнэ. Мөн гаднын байгууллагаас тодорхой үйлчилгээ авна. Өнөөдрийн байдлаар ажиллах хүн хүч, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг хуваарилахад бэлэн болоод байна.
-Баярлалаа.















