Уурхайчид, үндэсний өв соёл "Монгол наадам "-аа сурталчилж байна

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид төрөлх хотынхоо Төв цэнгэлдэх хүрээлэнд цуглаж, "Монгол наадам" үндэсний спортоо сурталчилж, наадлаа. Бороо хуртай, дэлгэр зуны бэлгэт сайн энэ өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Спорт цогцолбор, Залуучуудын холбоо хамтран "Монгол наадам" үндэсний спортоо сурталчлах өдөрлөг зохион байгуулж, энэхүү өв соёл, түүх уламжлал, бахархал бахдал дор уурхайчид нэгдэж, уухайлав.

"Монгол наадам"-ын үйл ажиллагааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх нээж, "Уурхайчид бид эрдэнэс ундрааж, баялаг бүтээхийн зэрэгцээ зуун зууныг өртөөлсөн буурал түүхтэй, дэлхийд ганцхан Монголынхоо сүр хүч, эв нэгдлийг илтгэн харуулж, үүх түүх, үнэт зүйлээ бэхжүүлэн, үр хойч үедээ өвлүүлэн үлдээж монгол уурхайчид, монгол түмнийхээ цог хийморийг бадрааж явахын утга учрыг тодотгов. Түүнчлэн энэ онд тохиож буй зууны манлай үйлдвэрийн түүхт 45 жилийн ойг угтсан ажлын нэг хэсэг нь энэхүү үндэсний спортоо сурталчлах өдөрлөг” гэдгийг онцолсон.

"Монгол наадам" өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал оролцон, хотын иргэд, баялаг бүтээгчдэдээ мэндчилгээ дэвшүүллээ. Орхон аймаг, Эрдэнэт хот хоршин өргөжиж, хослон хөгжиж байгаагийн хамгийн гол үндэс нь уурхайчид, Эрдэнэтчүүдийн хүч хөдөлмөрийн үр шим гэдгийг Засаг дарга хэлсэн үгэндээ онцлон, баяр хүргэлээ.
Монголчуудын бахархалт өв соёлын төгс илэрхийлэл "Монгол наадам" үндэсний спортыг хөгжүүлэн бэхжүүлэхэд Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд онцгой анхаарч, хөрөнгө оруулалт хийж, олон зуун алдартан, тамирчдыг төрүүлсэн бахархам түүхтэй. Үндэсний бөхийн энэ цаг үеийн цуутай аварга Б.Санжаадамба, О.Хангай тэргүүтэй олон арван хүчит бөхчүүд, Монгол Улсын Алдарт уяач Д.Жаргал, Д.Баясгалан, Манлай уяач Д.Дэлгэрбаяр нарын нэртэй уяачид, Дархан мэргэн Ш.Даваахүү, Гарамгай мэргэн Д.Дэмбэрэлсайхан нарын алдар цуутай мэргэн харваачид Эрдэнэт үйлдвэрээр овоглон, аугаа амжилтын эзэд болсон юм.


Тэдний амжилт ололт, алдар сууг "Монгол наадам"-ын хойморт алдаршуулж, үндэсний спортоо сурталчлах уурхайчдын өдөрлөг ийнхүү эхлэв. Энэ өдөр улс, аймгийн цолтой 32 шигшээ бөхийн барилдаан, жороо морины уралдаан, үндэсний сур, шагайн харваагаар наадаж, түрүү манлайгаа тодруулна.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %