Орхон аймагт зохиогдож буй “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэ өдөр мэдээллийн технологийн салбарынхан “Смарт Эрдэнэт экспо” нэрийн дор нэгдэж, өөрсдийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд хүргэлээ. “Цахим Эрдэнэт” болох алсын хараатай Эрдэнэт хот ирээдүйн иргэдээ хэрхэн бэлтгэж байгааг тод томруун харуулах үйл явдал нь сургалтын байгууллагуудын танилцуулга мэдээлэл байсан юм. Тэд хүүхдийн сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэн, мэдээллийн технологийн хурдтай эринд орчин үеийн чадварлаг залуусыг илгээхээр бэлтгэж байна. Мөн энэ өдрийн онцлох үйл ажиллагаа нь “Смарт Эрдэнэт” аппликейшны нээлт байлаа. Орон нутгийн иргэд болон аялагчдад зориулсан уг платформоос мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ.
Технологийн салбарынхан хөгжилд түүчээлнэ
Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















