“Эрдэнэтэд хамтдаа хөгжье” форумд Эрдэнэт үйлдвэрийн өчигдөр, өнөөдөр, маргаашийн талаар танилцууллаа

Хариуцлагатай уул уурхай, хот хоёр хамтдаа хөгжиж ирсэн хамгийн тод, бодит жишээ бол Эрдэнэт хотын үүх түүх. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон илтгэлдээ ингэж онцлов. Харин энэхүү хамтын хөгжил цаашид хэрхэн өрнөж, илүү тод томруунаар үргэлжлэх боломж, хэтийн зорилго зорилтын тухай  хэлэлцсэн нь “Эрдэнэтэд хамтдаа хөгжье-2023” эдийн засгийн форумын нэгэн онцлох ач холбогдол байлаа. 

Орхон аймаг, хоёр жил тутамд  зохион байгуулдаг эл чуулган энэ удаа Орхон аймаг, Эрдэнэт хотын гадаад хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хөрөнгө оруулагчдыг татах, бизнес эрхлэгчдийг дэмжих, бизнесийн таатай орчин, боломжийг бий болгох, гарц шийдэл эрэлхийлэхэд чиглэв. 
Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн өчигдөр, өнөөдөр, маргаашийн төлөв хэрхэн харагдаж буйг Ерөнхий захирал Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын өнгөрсөн, одоо ба ирээдүйн хөгжил”, тус үйлдвэрийн “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Я.Ариунзул “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний эдийн засгийн ач холбогдол”, Үйлдвэрлэл, технологийн парк” төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, технологийн парк” сэдэвт илтгэлүүддээ тодорхой дурьдаж, Эрдэнэт үйлдвэрийн алсыг харж, хэтийг зурагласан төсөл хөтөлбөр, бодлого чиглэлийг танилцууллаа. 

Түүнчлэн “Эрдэнэтэд хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих бодлогын баримт бичгийн төсөл хэлэлцүүлэгт Эрдэнэт үйлдвэрийн сайн туршлага, нийгмийн хариуцлагын манлайлал, эдийн засгийн үр өгөөжийн талаар санал бодлоо хэлж, харилцан ярилцав. 
Тус форумын үеэр Орхон аймгийн Засаг Даргын Тамгын Газар, БНСУ, Төгөл групп болон  бизнесийн төлөөллүүд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, барилга, хүнс хөнгөн үйлдвэр, биотехнологи, технологи хөгжүүлэлт, эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулга, бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдлаа. 


Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %