Эрдэнэт үйлдвэр орон нутгийн иргэд, малчдыг дэмжиж, хамтран ажиллаж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.11 заалтын дагуу Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ дэмжих тухай хуулийн 5.1 заалт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны А/168 тоот зөвлөмж, Сангийн сайдын 2021 оны 6076 тоот зөвлөмж зэргийг үндэслэн Орхон аймгийн Жаргалант сумын хүнсний ногоо тариалдаг иргэд, аж ахуйн нэгжүүдтэй энэ онд 500 орчим сая төгрөгийн худалдан авалтын гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслан, “Эрдэнэт” сувиллын цогцолборын саам эмчилгээ, “Сэлэнгэ” амралтын бааз, ажилчдын халуун хоолны катеринг үйлчилгээ, “Москва петушки” ресторан, зочид буудлын бүтэн жилийн хэрэглээний төмс, байцаа, лууван, хүрэн манжин, сонгиныг Жаргалант суманд хүнсний ногоо тариалдаг гурван өрх, “Баясгалант Бат-Очир”, “Үрт ундрам” компани, 18 өрх хамтарсан “БЛГЯ” хоршоо нийлүүлэхээр гэрээлжээ. Эдгээр нь татвар төлдөг, хүнсний ногоо хадгалах стандарт шаардлага хангасан агуулахтай, итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлттэй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдгийг нь орон нутгаас нь нотолсон, Эрдэнэт үйлдвэрийн шаардлага нөхцөлийг хангасан иргэд, аж ахуйн нэгжүүд юм.
Мөн Эрдэнэт үйлдвэр “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслан, саам эмчилгээ ажиллах хоёр сарын хугацаанд Булган аймгийн Хангал сумын “Алтэнтэвшийн ам”-нд зусаж буй таван малчин өрхтэй сүү нийлүүлэх 63 орчим сая төгрөгийн худалдан авалтын гэрээ байгууллаа. Сүүгээ хөөрүүлэн өрөм гаргаж, тараг бүрж зуслангийн хүүхдүүдийн хэрэгцээг хангаж байна. Малчид Эрдэнэт үйлдвэрт 1 литр сүүг зах зээлийн ханшаар нийлүүлж, сүүний гарцаас шалтгаалан нэг өрх 3-19 сая төгрөгийн орлого олох боломж бүрджээ.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %