Автотээврийн цех үүсэн байгуулагдсаны түүхт 45 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхт ойгоо угтан олон бүтээлч ажил хийхээр төлөвлөжээ. Тус цехийн хэсэг, товчоо хамтран “Түүхт он жилүүд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргав. Мөн Тусгай зориулалттай машин механизмын гараашийн хамт олны дунд “Усан поло”-ны тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Уг тэмцээний тэргүүн байрыг Тусгай зориулалттай тээврийн хэсгийн Н.Оюунболд ахлагчтай баг эзлэв. Удаах байруудад Д.Артур ахлагчтай засварын хэсэг, М.Алтанбаатар ахлагчтай Хүнд машин механизмын хэсгийн баг шалгарлаа. “Усан поло”-ны тэмцээн Тусгай зориулалттай машин механизмын гараашийн 30 жилийн ойд зориулан явагджээ. Харин үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн дунд явагдсан “Эрдэнэт 45 караоке” дууны уралдаанд Авто тээврийн цехийн “Hot mic” баг дэд байр эзэлж, нэг сая төгрөгийн эзнээр тодорсон юм.

















