Аж ахуй, үйлчилгээний цех хавар, зуны төлөвлөгөөт ажлын хүрээнд Ерөнхий захиргааны гурван байрны гадна болон дотор тохижилтын өнгө үзэмжийг сайжруулах олон ажил санаачлан хэрэгжүүлж, шаргуу хөдөлмөрлөж байна. Тухайлбал, ногоон байгууламжийн өнгө үзэмж, хотын иргэдийн таатай тухтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 6000 гаруй цэцгийн үрсэлгээ мандлуудад суулгаж байна. Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвөөс 50 интоор, 50 гацуур, СААЖЦ-ын Хүлэмжийн аж ахуйгаас 180 гүйлс, бүйлс авч, Ерөнхий захиргааны гурван байрны ногоон байгууламжид тарьжээ. Мод, бут, цэцэг тарьж ургуулах бэлтгэл ажлын хүрээнд хар шороо, элс, бууц татан бэлтгээд зогсохгүй цэцгийн бүх мандлаа сэргээж сийрэгжүүлэн, хар шороог сольж тарилтад бэлтгэлээ гэж тус цехийн мастер Д.Амаржаргал ярилаа.
Одоо ногоон байгууламж, мод бутны цэнэг усалгааг гурван удаагийн давтамжтай хийж байна. Түүнээс гадна замын хашлага, явган хүний замын хашлага, шатны нүүр, гадна талбайн сандлууд, хогийн савнуудаа будаж, анхааруулга, санамжууд нааж, модны ёроол, хормойн хэсгийг хортон шавжаас хамгаалан шохойдож, бөгжилжээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны II байрны гаднах усан оргилуурыг засварлаж ажилд оруулаад байна.
Аж ахуй, үйлчилгээний цехийнхэн 6000 гаруй цэцгийн үрсэлгээ суулгана
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















