Автотээврийн цех оны эхний 5 сарын байдлаар уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 100.8 хувиар давуулан биелүүлэв. Үүнээс хүдэр тээвэрлэлт 6 сая 234.8 мян.м3, хөрс тээвэрлэлт 5 сая 694.3 мян.м3-ээр биелүүлжээ. Тайлант хугацаанд нэг өөрөө буулгагчийн нормын төлөвлөгөөг 103.6 хувиар буюу 861 тн/км-ээр давуулан биелүүлж, БелАЗ-75131 загварын автомашинуудын дизель түлшний зарцуулалтыг 60 орчим тонноор хэмнэжээ. Мөн түлшний зарцуулалтыг 0.6 нэгжээр бууруулав. Түүнчлэн технологийн тээврийн хүнд даацын өөрөө буулгагч БелАЗ-75131 загварын автомашины техникийн бэлэн байдлын итгэлцүүр 0.91, парк ашиглалтын итгэлцүүр 0.89 хувь, хоногийн дундаж ажилласан цаг 21.5 байв.
Уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 100.8 хувиар биелүүллээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0















