Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Ган бөөрөнцгийн цех нөөц бүтээгдэхүүнээ горимын дагуу хадгалах зориулалтын нүхэн агуулах байгуулж, ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ. 1200 тонны багтаамжтай хоёр нүхэн агуулахыг “MGLD” компани бүтэн сарын хугацаанд барьж байгуулсан байна. Өмнө нь 1000 тонны хоёр, 1300 тонны нэг нүхэн агуулах байсан бөгөөд үүн дээр шинэ хоёр агуулах ашиглалтад орсноор нөөц бүрдүүлэлт сайжирч, агуулахын хүчин чадал нэмэгдэх юм. Мөн гадна талбайд овоолго болтол хураасан ган бөөрөнцөг дээр хүн гарч ажиллахад халтирч гулгахаас эхлээд хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэл үүсдэг байсныг арилгажээ. ХАБЭА-н эрсдэл бууруулах ажлын төлөвлөгөөнд тусгагдсан, үр дүнтэй энэхүү ажлыг 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн байна.
Ган бөөрөнцгийн шинэ агуулахуудыг ашиглахад бэлэн болжээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
2
1
1
0
0















