Нүхэн жорлонг халах төслийн явцыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад танилцуулав

      Засгийн газраас төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг хэрэгжүүлэх, уг төслийн санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэх тогтоол гарснаас хойш даруй хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд ажил хэрхэн урагшилж, ямар бүтээн байгуулалт өрнөсөн талаар Боловсролын Ерөнхий газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудад өчигдөр танилцууллаа. 

      XXI зууны Монголд гадаа нүхэн жорлонтой 300 гаруй цэцэрлэг, 400 гаруй сургууль, 250 гаруй дотуур байр бий. Энд 7000 орчим хүүхэд аюултай, айдастай, суурь өвчтэй болох эрсдэлтэй орчинд бие засдаг гэсэн судалгаа байдаг. Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр хэрэгжиж буй үндэсний хэмжээний уг төсөл амжилттай бүрэн хэрэгжсэнээр нийт 18 аймгийн 267 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн шаардлагад нийцсэн ариун цэврийн 853 байгууламжаар сольж, хүүхдүүд үр дүнг нь хүртэх юм гэж Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлэлдээ онцолсон. 

     Тус албан уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх болон Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Хөрөнгө оруулалт, хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Ш.Алтангэрэл, Төслийн зөвлөх инженер Г.Цэрмаа нар оролцлоо. 

     Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийг дөрвөн ээлжээр хэрэгжүүлэхээр төлөвлөж, 2021 оноос тендер зарлагдах техникийн даалгаврууд хийгдэж эхэлжээ. Монгол орны эрс тэс уур амьсгалтай, говь, тал, хээр, хангай байгалийн янз бүрийн тогтоц бүтэцтэй орон нутгийн онцлогт нь тохирсон технологи шийдлүүдийг гаргахад асуудал үүсэж, хугацаа алдаж байсныг танилцуулгын үеэр дурдсан. Одоогоор 174 объектыг ашиглалтад хүлээн авсан, 38 объект Улсын комисс хүлээн авахад бэлэн болжээ. Харин 95 объектын барилга угсралт ид явагдаж байгааг мэдээллээ. Одоо III ээлжийн 17 аймгийн 129 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох зургийн тендер зарлаад байна. Зураг бэлэн болсон тохиолдолд 14-31 хоногт барилга угсралтын ажлыг гүйцэтгэдэг гэж Төслийн зөвлөх инженер Г.Цэрмаа танилцууллаа. 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, “Бид нэгэнт эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийг зорьж байна. Ашиглалтын тал дээр нь илүү анхаарал хандуулаарай. Үр дүнгүй хөрөнгө оруулалт, үхмэл хаямал байгууламж болох вий...” гэдгийг сануулж анхааруулаад уул уурхайн үр өгөөж иргэдэд хүрч буй нэгэн хэлбэр учраас үр дүнг илүү чухалчилж байгаагаа илэрхийлэв. 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрыг боловсон ариун цэврийн өрөөтэй болгоход шаардагдах 100 тэрбум төгрөгийг үе шаттайгаар санхүүжүүлэн ажиллаж байна. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %