Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрээс үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хувь тогтоолгосон ажилтнуудад 350 мянган төгрөгийн урамшуулал олголоо

Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнууд нэг сарын цалингийн дундажтай тэнцэхүйц нэг удаагийн мөнгөн урамшуулал авсан. “Ковид” цар тахлын хүнд үед Эрдэнэт үйлдвэр, улс орны санхүүгийн хямралыг бууруулах, айл өрх, аж ахуйн нэгжийн ус дулаан, цахилгааны төлбөрийг хариуцах МУ-ын Засгийн газрын үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн тул тус үйлдвэрийн ажилтнуудын ажлын үр дүн, үүнд оруулсан хувь нэмрийг үнэлж, уг урамшууллыг олгосон юм. Мөн 5 дугаар сарын 22-нд болсон Эрдэнэт үйлдвэрийн 1000 Ахмадын чуулганы үеэр ахмад бүрд 350 мянган төгрөгийн урамшуулал олгосон бол үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнуудад мөн 350 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэснийг удирдлагуудын өргөтгөсөн шуурхай дээр мэдээллээ. Урамшуулал олгох хүмүүсийн дийлэнх нь ахмадууд бөгөөд урамшууллыг үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу өчигдөр буюу 6 сарын 5-ны өдөр олголоо.

Оны эхний 5 сард үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100 хувиар биеллээ

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид оны эхний 5 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100 болон түүнээс дээш хувиар биелүүллээ. Тухайлбал оны эхний 5 сарын байдлаар, уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр олборлолт, хүдэр боловсруулалт, өрөмдлөг зэрэг үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100-108.9 хувиар биелсэн байна. Мөн энэ хугацаанд хүдэр дэх зэс, молибдены агуулга 101.3-109.1 хувь, металл авалтууд 100.9-113.7 хувь, баяжмал гаргалт 101.6-115.6 хувиар биелж, төлөвлөгөөнөөс илүү 4076,3 тонн зэсийн, 346,9 тонн молибдены баяжмалыг тус тус үйлдвэрлэсэн дүнтэй байна. Тэгвэл өнгөрсөн 5 дугаар сард Ил уурхайнхан 2527.0 мянган метр куб уулын цул гаргаж, 1161.36 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөгөө 100.1-100.3 хувиар тус тус биелүүлж ажиллалаа. Түүнчлэн, төлөвлөгөөт 3537 мянган тонн хүдэр олборлож, 100 хувь биелүүлжээ. Баяжуулах үйлдвэрт 3281 мянган тонн хүдэр боловсруулж, хүдэр дэх зэсийн агуулга 0.420 хувь, молибдены агуулга 0.0140 хувьтай байсан нь төлөвлөгөөний биелэлтийг 101.4-117.6 хувьд хүргэжээ. Зэс, молибдены баяжмал гаргалтын төлөвлөгөө 100.9-101.1 хувиар, баяжмал дахь металлын төлөвлөгөө 101.6-107.7 хувиар тус тус биелсэн байна. Өнгөрсөн сард тус үйлдвэр нийт хуурай жингээр 52887.6 тонн зэсийн баяжмал, 525.1 тонн молибдены баяжмал экспортод ачуулж, ачигдсан баяжмалын чанарын үзүүлэлтийг 102-106 хувиар биелүүллээ. 

Газар хөдлөлтийн үеийн аюулыг таниулах зарлан мэдээллийн сургуулилт болно

Монгол Улсын аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын Ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран нийслэл, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь зэрэг 7 аймагт газар хөдлөлтийн стратегийн команд штабын сургуулилтыг энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах гэж буйг ХАБЭА-н хэлтсээс мэдээлэв. Мөн энэ сарын 8 буюу Пүрэв гарагийн 16:00 цагт газар хөдлөлтийн аюулыг таниулах зарлан мэдээллийн сургуулилт болох бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд зарлан мэдээллийн сургуулилтыг дараах зохион байгуулалтаар явуулах юм байна. Тухайлбал, Ерөнхий захиргааны I, I, III  байрыг Аж ахуй, үйлчилгээний цехийн мэргэжлийн анги, бусад бүтцийн нэгжүүдийн зарлан мэдээллийн сургуулийг тухайн бүтцийн нэгжийн мэргэжлийн ангийн дарга, орлогч нар тус тус хариуцах юм. Түүнчлэн, газар хөдлөлтийн стратегийн команд штабын сургуулилтын ажлын хүрээнд шаардагдах мэдээ, мэдээллийг ХАБЭА-н хэлтсийн Гамшгаас хамгаалах штабын мэргэжилтэнд цаг тухайд шуурхай гаргаж өгч байхыг үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн мэргэжлийн ангийн дарга нарт шуурхай зөвлөгөөн дээр анхаарууллаа. 

Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр хөдөө, орон нутгийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн явцын талаар танилцуулна

Боловсрол, шинжлэх ухааны яам хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны 853 нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийг хэрэгжүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, энэхүү төслийг нийт 100 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм. Тэгвэл тус төслийн явцын тайлан, төсөв санхүүгийн зарцуулалтын талаар үйлдвэрийн удирдлагуудад танилцуулахаар БШУЯ-ны төлөөлөл Эрдэнэт үйлдвэрт ирсэн байна. Төсөл бүрэн хэрэгжсэнээр 18 аймгийн 267 сумын хүүхэд багачууд орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжаар үйлчлүүлэх боломжтой болно. Сургууль, цэцэрлэгийн орчинд ариун цэврийн байгууламжийг ийнхүү шийдвэрлэснээр сурагчдын, тэр дундаа өсвөр насны охидын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чухал нөлөө, өндөр ач холбогдолтой юм.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %