“АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХЭД НАС” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

     Баяжуулах үйлдвэрийн хамт олон “Аз жаргалтай хүүхэд нас” өдөрлөг зохион байгуулж, 14 хэсгийн 500 орчим хүүхэд багачуудаа баярлууллаа. Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил “Хүүхэд бүхэн аз жаргалтай байг” уриалга дор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд тус цехийн хамт олон нийт хүүхэд багачуудынхаа дунд насны ангиллаар тэмцээн уралдаан явуулж, шилдгүүдээ шалгаруулсан юм. Өдөрлөгийн нээлтэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, тус цехийн Хүний нөөцийн товчооны Тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамир, Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга С.Сэрээнэнжав болон цехийн холбогдох бусад ажилтнууд оролцлоо.  

     Хүүхдийн баярын өдөрлөгийг Баяжуулах үйлдвэрийн Чийрэгжүүлэлт, хөгжлийн төвд зохион байгуулж, 0-17 насны хүүхдүүдийг хамруулсан байна. Ингэхдээ 0-1 настнуудын дунд “Манцуйтай тамирчин” мөлхөө жаалын уралдаан, 1-2 настнуудын дунд гар бөмбөг шидэлтийн тэмцээн, 4-5 настнуудын дунд “Би уран уншигч” уран уншлагын уралдаан, 6-8, 9-11, 12-14 насны ангилалд “Миний мөрөөдөл” сэдэвт гар зургийн уралдаан, 15-17 насны хүүхэд багачуудын дунд “Эх дэлхий миний ээж” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг тус тус зохион байгууллаа. Цехийн захиргаанаас уралдаанд оролцсон нийт хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан өгч, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. 

     Мөн Баяжуулах үйлдвэрийн захиргаа жил бүрийн энэ өдөр цехийнхээ шилдэг “Тэргүүний гэр бүл”-ийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд Баяжуулах үйлдвэрийн “Хөдөлмөрч гэр бүл”-ээр Нунтаглан баяжуулах хэсгийн Ахлах технологич Ч.Энхбаатар, Өөрөө нунтаглах хэсгийн Ахлах цахилгаанчин Ц.Бат-Эрдэнэ, Засварын хэсгийн гагнуурчин Д.Лхагвадорж нарын гэр бүл шалгарсан бол хамгийн “Бүтээлч гэр бүл”-ээр Шүүн хатаах хэсгийн краны машинч Д.Отгончулууны гэр бүл, “Авьяаслаг гэр бүл”-ээр Хийн үлээгүүрийн машинч Р.Хасбатын гэр бүл тус тус шалгарчээ. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %