Т.ХҮРЭЛБААТАР: Хүүхдүүд ардын бүжгээ бүжиглэхээс гадна мэдлэг, өв соёлын тээгч болоосой

     Монгол хүүхэд Монголоороо байх тухайд оюун бодлоо чилээж, өөрийн мэддэг бүхнийг зааж сургахаар тэмүүлж яваа бүжигчний сэтгэлийн “чавхдас”-ыг хөндлөө. Бүжгийн урлагаар дамжуулан нүүдэлчин Монголын ахуй соёл, үүх түүхийг хүүхэд багачуудад таниулж мэдүүлэх, хүүхдүүд тэрхүү мэдлэгээ амьдралдаа, өдөр тутамдаа хэрэглэн, соёлын өв тээгч болон хүмүүжих тухайд бүжигчний сэтгэлд хөвөрсөн олон бодол дундаас дараах ярилцлагыг “шүүрдсэн” билээ. Нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулж явдаг энэ эрхэм бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын “Эрдэнэт дуу бүжгийн чуулга”-ын бүжигчин, дугуйлангийн бүжгийн багш, бүжиг дэглээч, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Тэгшжавын Хүрэлбаатар. 

-Ардын бүжиг ангийнхан тайлан тоглолтоо хийж, эцэг эхчүүддээ сурснаа толилууллаа. Нэг талаас багшийн уран чадварыг илтгэн харуулдаг томоохон үр дүнгийн баяр гэж ойлгож байна. Сэтгэл хэр тэнэгэр байна вэ? 

-Соёл, урлагийн цогцолборын 2022-2023 оны Ардын бүжгийн дугуйлангийн сурагчид маань мэдлэг болоод сурсан зүйлс, бүжиглэх ур чадвараа эцэг эхчүүддээ толилуулсан сайхан өглөө байна. Багшийн хувьд сэтгэл өндөр, шавь нараа хараад бахархаж сууна. 

-Буриад, цаатан, хотон зэрэг олон ястны онцлогийг харуулсан бүжиг дэглэжээ. Энэ олон бүжгийг нэг жилийн хугацаанд зааж сургана гэдэг чамгүй хөдөлмөр бололтой?

-Багш нар тухайн сургалтын жил эхлэхэд дугуйлангийнхаа төлөвлөгөөг гаргадаг юм. Миний хувьд, хоёр сарын хугацаанд нэг бүжиг, нэг ястны онцлогийг таниулж ойлгуулах, мэдлэг олгох зарчмаар хүүхдүүддээ зааж сургалаа. Тухайлбал, Хотон ястнууд Алтайн салбар уулсын оргилд амьдардаг гэдэг утгаараа хурц, шаламгай хөдөлгөөнтэй, тариа будаа тарьж, түүнийгээ хүнс, ахуйдаа өргөн хэрэглэж ирсэн бол Цаатнууд тайгад амьдарч, хүүхдүүд нь цаа бугатайгаа тоглож өсдөг, мал амьтантай харьцаж сурсан гэдгийг бүжгээрээ илэрхийлэхийг зорьдог. Хүүхдүүд маань бүжиглэхийн зэрэгцээ өв соёлын талаарх мэдлэгээ тэлж, сайн ойлголт авч байгаа. 

-Нас насны хүүхдийг нэг бүжигт жигд бэлтгэнэ гэдэг амаргүй байх?

-Энэ жилийн тухайд ардын бүжгийн дугуйланд нас насны 20 гаруй хүүхэд суралцаж төгслөө. Хүүхдүүдээ нас насаар нь ангилж сургахад заалны хүрэлцээ тааруу тул насанд нь тохирсон хөдөлгөөнийг тухайн бүжигтээ оруулж өгдөг. Ингэснээр хүүхэд бүр бүжгийг “амилуулж”, нэг хэсэг нь “Бид эгч нартайгаа ингэж харьцаж бүжиглэх ёстой” гэсэн ойлголт авдаг бол нөгөө хэсэг нь “Бид дүү нартайгаа хамт гоё бүжиглэж байна” гэсэн бодлоор хандаж, багаар ажиллахад суралцдаг. Хүүхдүүд маань жилийн турш хамтран бүжиглэснээр эгч дүү, ах дүү болон нөхөрлөдөг. 

-Ардын бүжгийг зааж сургахдаа “Ийм л зүйлийг хүүхдэд ойлгуулж мэдүүлэх юмсан” гэсэн чин хүсэл юу байдаг вэ?

-Ардын бүжигт сургана гэхээр хүүхдүүд зүгээр л дасгал хийгээд явахын нэр биш юм. Миний хувьд ёс заншил, Монгол орны ястан үндэстний онцлог ялгаа, ахуй амьдралыг үүсэл гарлаас нь эхлээд ярьж өгөх, нэг бүжгийг нөгөөтэй нь харьцуулах маягаар хүүхдүүдэд таниулахыг зорьдог. Хүүхэд ардын бүжгээ бүжиглэхээс гадна мэдлэг, өв соёлын тээгч болоосой гэж хүсдэг. Тухайн хүүхэд амьдрал дээр ямар ч ажил алба эрхэлж, ямар ч хүнтэй уулзаж учирч болно, тэр үед манай хүүхдүүд мэдлэгтэй л байх ёстой. “Би Ховдынх” гээд нэг хүнтэй таарахад, “Аан, Ховд аймагт тийм, тийм ястан байдаг” гээд ярих жишээний мэдлэгтэй болгохын төлөө л зүтгэдэг дээ. Хичээлээс гадна аман хичээл их ордог. 

-Дугуйлангийн сурагчид энэ хичээлийн жилд ямар тэмцээн уралдаанд оролцов? Олз омог арвин уу?

-Энэ жилийн тухайд бид уралдаанд оролцохыг зорьсонгүй. Олон төрлийн уралдаанд оролцохоор “Би чадахгүй юм байна” гэж хүүхдийн зориг зүрх мохож, гэгээн цагаан хүсэл мөрөөдөл нь алга болчих вий гэдэг үүднээс багшийн хувьд уралдаанаас аль болох татгалзлаа. Тодорхой хүүхдүүд тэмцээнд оролцсон. “Яргуй” наадамд ах эгч нар нь оролцож, Хүрэл медаль хүртлээ, мөн тус наадмаас 5-р сургуулийн 5Б ангийн сурагч Г.Гэгээ “Гоцлол бүжиг” төрлөөр “Алтан медаль”-ийн эзэн болж, ангийнх нь охид болох 5Б ангийнхан насныхаа ангилалд мөн “Алтан медаль” хүртсэн амжилтыг үзүүллээ. 

-Бүжгээр хичээллэх нь ямар ач тустай вэ, суралцаж эхэлсэн хүүхэд хэрхэн өөрчлөгддөг вэ?

-Эвсэлгүй хүүхэд гэж ер нь байдаггүй. Харин тухайн хүүхэд эвээ олохгүй гэдэг ойлголт л байна. Эв дүйгээ олохгүй байгааг нь эцэг эхчүүд, “Энэ хүүхэд бүжиглэж чадахгүй” гэж дүгнэдэг. Эв дүйгээ олоод ирэхээр эвсэл рүүгээ орж, хөл гараа хэрхэн хөдөлгөхөө мэдэрдэг гэх үү дээ. Тухайн хүүхдийг бүжиглүүлэх гэж яарч ер болохгүй. Дасгалаа сайн сурчихвал тэр нь бүжигт хөдөлгөөн болоод ороод ирдэг юм. Тиймээс эцэг эхчүүд “Манай хүүхэд ийм” гэж хойш суулгүйгээр, мэргэжлийн багшид л хандахыг зөвлөнө дөө. Ер нь тухайн хүүхдээс үр дүн харъя гэвэл 6 сараас 1 жилийн хугацаанд тогтмол хичээллүүлэх хэрэгтэй. Зарим хүмүүс 1-2 сар, дээд тал нь 3 сар явуулаад “Өө, бүтэхгүй юм байна” гээд хүүхдээ дугуйлангаас нь гаргачихдаг. Энэ нь эцэг эхчүүдэд эдийн засгийн хувьд хохиролтой шүү дээ. Үр дүнтэй явуулж, эцсээ харах л хамгийн чухал. 

-Та бүжгийн урлагтай хэдий үеэс нөхөрлөв? Бүжиглэх, бүжгийг бусдад зааж сургана гэдэг харьцангуй ойлголт. Багшлах ур дүйг хэрхэн эзэмшиж, суралцаж байна вэ? 

-Би бүжгийн урлагт хөл тавиад 20-иод жил болж байна. 2004 онд СУИС-ийг бүжгийн багш, бүжиг дэглээч мэргэжлээр төгссөн. “Эрдэнэт дуу бүжгийн чуулга”-д 16 дахь жилдээ, дугуйлангийн багшаар 7 дахь жилдээ ажиллаж байна. Анхандаа багшлах эв дүйгээ олно гэдэг амаргүй байлаа. Олон төрлийн ааш авиртай хүүхдүүд орж ирнэ, тэр бүрийд тааруулж харилцана гэдэг төвөгтэй байсан. Ингээд 2 жил явсан юм байна. Дараа нь 3 дахь жилээсээ эвээ олж, хэт зөөлөн харьцахгүй, ааш гаргах үедээ гаргаж байж хүүхдэд зааж сургах юм байна гэдгийг ойлгосон. Багшийн үгийг дааж байж хүүхэд хаттай болдог. Урлагаар явсан хүмүүс сэтгэлийн хаттай болж төлөвшдөг гэх үү дээ. Хаа ч биеэ даагаад явах чадвар сууна. Би охиддоо, “Өлмийний дасгалаа сайн хий” гэж их хэлдэг дээ. Өвдгөө чангалаад сурчихвал том болоод өндөр өсгийт дээр өвдөг нь нугалрахгүй, эмэгтэйлэг байж, гоё алхаа гишгээтэй болдог. “Бүжигчин эгч нараа хар” гэж бас их хэлнэ ээ. /инээв/

-Та багш хүнийхээ хувьд юунд хүрэхээр хүсэж тэмүүлж байна вэ?

-Бүжиг дэглээч хүний хувьд мэргэжлийн түвшний уралдаан тэмцээнд оролцохын зэрэгцээ олон хүүхдийг ёс заншил, өв соёл, ястан угсаатнаа мэддэг болоосой гэж хүсдэг. Орчин үед хүмүүс монгол хэл, математик, англи хэл, оюуны чадвар гээд олон зүйл рүү хүүхдээ чиглүүлдэг болсон. Гэтэл нөгөө хүүхэд маань ёс заншил, өв соёлоо мэдэхгүй өсөж байгаа нь ч бий. “Тэд хаачих вэ” гэдэг том асуулт та, бидний өмнө ирнэ. Энэ утгаараа Монгол хүмүүжил чухал гэж би хувьдаа боддог. Сайн бэлтгэсэн суурь дээр байшин барих амархан шүү дээ. Ёс заншил, түүх соёлоо мэддэг хүүхэд хаа ч алзахгүй. 

-Сонирхолтой яриа өрнүүлж, бүжгийн урлагийн талаар ярилцсан танд баярлалаа. Хүүхдийг сургах үйлс тань арвин байх болтугай.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %