Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд эмнэлгийн чухал тоног төхөөрөмжийг засварлаж ашиглалтад оруулснаар, 300 орчим сая төгрөг хэмнэлээ

“Эрдэнэт медикал” эмнэлгийн шинжилгээний өндөр нарийвчлалтай оношилгооны компьютер томограф төхөөрөмж эвдэрч, засах боломжгүйгээс найман сарын турш зогссоныг Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн мэргэжилтнүүд засаж өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орууллаа. 

Hitachi брэндийн уг тоног төхөөрөмжийн өндөр давтамжийн генераторт томоохон гэмтэл гарч, гүйдэл хүчдэлийн тусгаарлагч алдагдсаныг Цахилгаан цехийн Шугам сүлжээ, дэд станцын хэсгийн инженер Б.Баяндүүрэн, мэргэжилтэн Александр Холоденко нар схем зургийг нь зурж, инженерийн өндөр мэдлэг, ур чадвар, туршлагаар "Эрдэнэт Медикал" эмнэлгийн инженерүүдтэй хамтран засварлажээ. 

Мөн Засвар, механикийн завод энэхүү тоног төхөөрөмжид шаардлагатай резинэн эдлэлүүдийг үйлдвэрлэсэн байна. Үүний зураг схем, нарийн төвөгтэй хэв загвар, бэлдэц, бүтээгдэхүүнийг тэд өөрсдөө хийжээ. Япон улсад үйлдвэрлэсэн эмнэлгийн чухал тоног төхөөрөмжийг Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд ийнхүү дотоод нөөц бололцоогоо ашиглан засварласнаар 300 орчим сая төгрөгийн хэмнэлт гаргасан байна. 

“Эрдэнэт медикал” эмнэлэг компьютер томограф шинжилгээгээр жилд олон зуун хүнд бүрэн оношилгоо хийдэг. Тус эмнэлгийн удирдлагууд Орхон аймгийн болон бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх боломж нөхцөлөөр хангаж, эмнэлгийн чухал тоног төхөөрөмжийг засварлан, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрдэнэт үйлдвэрийн монгол, орос инженерүүд болон "Эрдэнэт медикал"  эмнэлгийнхээ инженер техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %