“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Орос 12-р цэцэрлэгийн үйл ажиллагаагаа сурталчлах сарын аянаа “Зун цаг сайн байна уу?” флешмоб хөгжөөнт өдөрлөгөөр өндөрлүүллээ. Тус өдөрлөгт 11 бүлгийн 280-аад хүүхэд оролцож, өөрсдийн сурсан бүжиг, зуны улирлын тухай шүлгээр эцэг эх, асран хамгаалагч нартаа мэндчилгээ дэвшүүлэв. Уг өдөрлөгөөр хөдөлгөөн эрүүл мэндтэй салшгүй холбоотой болох, дасгал хөдөлгөөнийг дэвшил болгохын чухлыг урлаг соёлоор дамжуулан таниулсан нь ач холбогдолтой юм. Өдөрлөгийн дараа цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд “Олон улсын Хүүхдийн эрхийн хамгаалах өдөр”-ийн амтат бэлгээ гардаж, баяр хөөртэйгөөр амралтаа эхлүүллээ.