“Энэрэл” төвийн хүүхдүүдээ баярлууллаа

     Дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэдэг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг бид ч бас ирээдүй үе, хүүхдүүдийнхээ төлөө “ За” гэж хэлэх утга төгөлдөр өдөр болгохыг зорьдог хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, “Энэрэл” төвийн хүүхдүүдтэй мэндчилэхдээ онцоллоо. Жил бүрийн 6 дугаар сарын 1-ний “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, тус үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төвийн хүүхдүүдтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр энэ уламжлал ёсоор Ерөнхий захирал Г.Ёндон, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Стратеги, хөгжлийн газрын дарга П.Энхбат болон холбогдох албаны хүмүүс “Энэрэл” төвд зочилж, төвийн хүүхэд багачуудтай баярын үйл ажиллагаанд оролцлоо. Жил жилийн хүүхдийн баяраа сурлага хөдөлмөр, урлаг спортын өндөр амжилт дүүрэн угтдаг “Энэрэл” төвийн хүүхдүүд энэ удаа ч олон уралдаан тэмцээний түрүү, шагналт байранд шалгарч, шилдгүүд болсноо үйлдвэрийн удирдлага, ах эгч нартаа ая дууны мэндчилгээтэй хамтатган тайлагнаж, үзүүлэв. Тэд, эрдэм номдоо шамдахын зэрэгцээ хүүхдийн төлөвшил, авьяас чадвараа нээн хөгжүүлэх, амьдрах ухаанд давхар суралцаж, өөрсдийн гараар урласан гоёл чимэглэл, лаан урлал, уран зураг зэрэг бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, сонирхууллаа. 

     Энэ үеэр Ерөнхий захирал Г.Ёндон, “Эрдэнэт үйлдвэрийн 7000 орчим ажилтан бүгд өөр өөрийн гэр бүл, үр хүүхэдтэй хэдий ч “Энэрэл” төвд өсөж бойжиж, сурч хөгжиж буй бяцхан хүүхдүүд маань бидний гэр бүлийн нэг хэсэг гэж бодож явдаг. “Энэрэл” төвийг одоогоос 31 жилийн өмнө байгуулж, анхны хүүхдүүдээ тосон авч байсан бол эдүгээ тэд маань ажил амьдралын захад хүрч, өөрсдөө гэр бүл, үр хүүхэдтэй, улам олуулаа болжээ. Хүүхэд бүр инээмсэглэж, ирээдүй нь гэгээтэй байх ёстой. Үүнийг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй хүн бүхэн бодолдоо тээж явах ёстой. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэр үр ашигтай ажиллаж, тэрхүү үр өгөөжийн тодорхой хэмжээний хуримтлалыг “Энэрэл” төвд өсөж буй хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө тасралтгүй зориулахын тулд хичээн зүтгэх учиртай. Эрдэнэт хэмээх өнөр бүлийн үр хойч нь болсон хүүхдүүд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэндийг уурхайчин ах эгч нарынх нь өмнөөс хүргэж, эрүүл энх өсөж торнин, эрдэм ном, авьяас билиг дүүрэн байж, эх орныхоо ирээдүйг хөтөлж явах зам харгуй нь гэрэлтэй байхын ерөөл дэвшүүлье” гэсэн юм.

     Баярын үйл ажиллагааны төгсгөлд үйлдвэрийн удирдлагууд хүүхдүүдэд баярын бэлэг гардуулж, сайн сурч, хөгжихийг хүссэн бол хүүхдүүд тэдэнд лаан урлалын бүтээлээсээ бэлэглэж, эрүүл энх, амгалан тайван өсөж бойжиж, суралцах бүхий л боломжоор ханган тусалдаг Эрдэнэт үйлдвэрийн бүх ажилтан, ах эгч нартаа баярлалаа хэмээн талархлаа илэрхийллээ. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %